Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нарын маргаан үргэлжлэв

2022-11-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхлантай маргалдав.  Ц.Даваасүрэн гишүүний хувьд өмнө нь  Б.Жавхлан гишүүнтэй холбоотой асуудлаар байр суурь илэрхийлж, Б.Жавхлан гишүүн хариу няцаалт өгч байсан билээ.  Энэ удаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Сангийн сайд Б.Жавхлан танил талаараа дамжуулан Чингис банкинд 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж байршуулсан ч өнөөдөр алга болсон. Чи хаана банк, сан байна, тэр бүгд рүү гар дүрдэг. ЖДҮ, Төрийн банк, бичил санхүүгийн хөгжлийн сан бүгд рүү" гэв. 

Сангийн сайд Б.Жавхлан: -Ц.Даваасүрэн гишүүн зөндөө л гүтгэлээ, доромжиллоо. Олон удаа парламентад суусан, сайн үлгэр үзүүлэх ёстой гишүүн гэж боддог. Парламентыг өөрийнхөө улс төрд яаж ашиглаж болдогийг харуулж байгаа. Шударга үнэнийн туйлд тоглоод яваад байдаг. Гэтэл цаана нь харамсмаар зүйл их болж байгаа шүү. Тиймээс хэлэхээс аргагүй нь. Гишүүн маань Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Гансүх гэж залууг Дарханы арьс ширний төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилуулсан. Монгол Улс жилдээ 600 мянган үхрийн шир боловсруулдаг, 130-140 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэтэл жилдээ 10 сая арьс боловсруулна гэсэн үйлдвэр маань 4.4 сая болж буураад хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт нь 159 сая евро болсон. Ц.Даваасүрэн гишүүн эрчим хүчний хүн. Одоо гэнэт арьс ширний хүн болсон. Энэхүү арьс шир боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт дээр баталгаа гаргая гээд ороод ирсэн. ТЭЗҮ нь хэт зөрүүтэй байна гэдэг хариуг өгнө. Таны яриад байдаг үнэлэмжээр үнэн шударга байдал энэ үү. Бүгдийг нь та хийж байгаа. Нэг хэсгийг нь би хэлж байгаа" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хэлэлцэх асуудалтай холбоогүй зүйл ярьж байна гэж үзэн микрофоныг нь хаав.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

4 цаг 44 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

4 цаг 44 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

4 цаг 44 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

18 цаг 37 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

19 цаг 7 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

19 цаг 12 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

21 цаг 56 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

22 цаг 51 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин