Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах шаардлагагүй хэмээн олон улс үзэж байна

2022-11-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОД

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 68/163 тоот тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ныг "Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж байгааг таслан зогсоох олон улсын өдөр" болгохоор шийдвэрлэсэн. Манай улс найм дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан "Глоб Интернэшнл" "Хэвлэл мэдээллийг хамгаалж, ардчиллыг дэмжье" сэдэвт хурлыг өчигдөр зохион байгууллаа. 1999-2021 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон гүтгэлэг, доромжлол илт худал мэдээлэл тараах гэмт хэрэгтэй холбоотой шүүхээс шийдвэрлэгдсэн нийт 1146 иргэний болон эрүүгийн хэргийн 42 хувьд нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл холбогджээ.

 

“Гурван сэтгүүлч тутмын нэгийг шүүхээс тогтмол дууддаг”

 

Сэтгүүлчдийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийг ашиглан "Глоб Интернэшнл" төв, Монголын хуульчдын холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл хамтарсан үнэлгээг 2019 онд хийсэн. Энэ тайланд дурдсанаар Монголын таван сэтгүүлч тутмын нэгийг түлхэх, цохих зэргээр биед нь халдсан байна гэдгийг "Глоб Интернэшнл" төвийн Удирдах зөвлөлийн тэргүүн Х.Наранжаргал онцолсон юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангахад манай улс ямар нэгэн ахиц дэвшил гаргаагүй байна. Энэ талаар хуульч Б.Пүрэвсүрэн  "Өнгөрсөн хавар 233 сэтгүүлчийг хамруулан "Сэтгүүлчдийн аюулгүй байдал"-ын судалгааг хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад өнгөрсөн 20 жилийн хугацаанд огт ахиц дэвшил гараагүй байна. Тодруулбал, гурван сэтгүүлч тутмын нэгийг цагдаа, шүүхээс тогтмол дууддаг. Таван сэтгүүлч тутмын гурвынх нь багаж хэрэгсэл, бие махбодод нь халддаг. Гурван сэтгүүлч тутмын хоёрыг нь заналхийлж, сүрдүүлдэг үзэгдэл байна гэж хариулсан" гэв. Нээлттэй нийгэм форумын дэмжлэгээр иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийг тэрбээр хоёр жилийн хугацаанд судалжээ. Ингэхэд мэдээлэл хайх эрхтэй холбоотой зөрчил 49 хувь, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан зөрчил 27 хувь, тайван замаар жагсаал цуглаан хийхтэй холбоотой зөрчил 24 хувийг эзэлсэн байна. Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах шаардлагагүй хэмээн үзэж, хэд хэдэн орон гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл, заалтуудыг тус хуулиас хассан байна. Тухайлбал, Гүрж 2004 онд, Гана 2001 онд, Того 2004 онд, Шри-Ланка 2002 онд, Украин 2001 онд дээрх заалтыг Эрүүгийн хуулиасаа хасжээ. Харин манай улсад нөхцөл байдал эсрэгээрээ байна.

Энэ талаар хуульч Б.Пүрэвсүрэн  "Монголд үг хэлэх эрх чөлөө бий. Гэвч үг хэлснийхээ дараа эрх чөлөөгүй байж болохгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэний болон улс төрийн эрхийн нийт 233 зөрчил бүртгэгдсэн байна.Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой 64 зөрчил, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхийн 55 зөрчил, мэдээлэл олж авах, боловсруулах, түгээх эрхтэй холбоотой 114 зөрчил тус тус гарсан" гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 214 (6946)

 

мэдээж оруулахгүй байх нь зөв байх гэхдээ хуульд оруулаагүй гээр хүнийг дураараа доромжлоод бай гэсэн үг бас биш юмаа гэдэгийг л ойлгох хэрэгтэй байгаам
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

34 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа мэргэжлийн, нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

34 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

13 цаг 44 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

15 цаг 14 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

16 цаг 6 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

20 цаг 37 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Өчигдөр 06 цаг 00 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

Уржигдар 15 цаг 25 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Уржигдар 13 цаг 14 мин