Нийгмийн даатгалын албан тушаалтан 56 сая төгрөгийн хахууль авчээ

2022-11-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

АТГ-аас эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 716 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 5 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн 2 хэргийн 10 объектэд нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-СХД-ийн 170 дугаар цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

-Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтан “О” хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 56,000,000 төгрөгийн хахуулийг бэлнээр авсан гэх;

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Г” нь бусдад хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,680,000 төгрөгийн хохирол учруулсан гэх;

-Төв аймгийн Батсүмбэр сумын удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

-“Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “М” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх;

-Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагчийн ажлын албаны эрх бүхий албан тушаалтнууд нь гүүрийн засварын ажлын тендер сонгон шалгаруулахдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;

-Төв аймгийн Заамар сумын “Өлийн даваа” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Төв аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон гэх;

-Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан нь албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэх;

-Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийтийн албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон Нийгмийн даатгалын санд 66707343 төгрөгийн хохирол учруулсан гэх.

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

35 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа мэргэжлийн, нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

35 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

13 цаг 45 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

15 цаг 14 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

16 цаг 7 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

20 цаг 38 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Өчигдөр 06 цаг 00 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

Уржигдар 15 цаг 25 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Уржигдар 13 цаг 14 мин