Н.Ганибал:МАН гурилын үнийг тогтворжуулна гэж амласан ч 50-70 хувиар өслөө

2022-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус намаас 12:00 цагт мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “МАН гурилын үнийг тогтворжуулна гэж амласан ч 50-70 хувиар өссөн. Улаанбуудайны урамшуулал олгож, гурилын тарифыг зохицуулж, бүх гурилын үйлдвэрүүдэд зээлийн хөнгөлөлтийг өгч байгаа. Улс орнууд эдгээрээс нэг аргыг нь хэрэглээд  гурил, өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгаж чаддаг. Харамсалтай нь Монголын төр гурван том арга хэмжээг зэрэг хэрэгжүүлчхээд гурилын үнээ нэмэгдүүлээд ард иргэдийн нуруун дээр ачааг нь үүрүүлчихсэн. Үндэсний үйлдвэрүүдээ дэмжих нь зөв. Гэхдээ хямд, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэх нь иргэдийн эрх. ОХУ, Казахстан улаан буудайн илүүдэлтэй болсон. ОХУ олон улсын хоригт орсон учир худалдан авагчгүй болсон. Тиймээс улаан буудайг өөрийнх нь өртгөөр зах зээлд худалдаалах бодлого баримталж байна. Казахстан экспортын үнэ нь 700 мянгад тогтож байгаа бол манайд нэг сая гаруй төгрөгийн өртөгтэй байна. Энэ бүхнийг зохицуулах боломж Засгийн газарт бий. Гэвч ярьж, хэрэгжүүлж байгаа нь бүгд буруу байна” гэв.

Мөн тэрбээр эрх баригч намын амлалттай холбоотойгоор “Ардчилсан намын өрийг дарж, улсаа өргүй болгоно гэсэн амлалтыг МАН өгч УИХ-д 62 суудал авсан. Тухайн үед иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байсан бол өнөөдөр 30 сая төгрөгийн өртэй боллоо. Төсвийн төсөлд өрийг багасгах нэг ч бодлогын заалт байхгүй. Харин төсвийн алдагдлаас эхлээд өрийг нэмэгдүүлэх төсөв оруулж ирсэн учир нэг иргэнд ногдох өр цаашид улам нэмэгдэнэ. ХАА-н салбарыг харвал жилд 150 мянган тонн мах экспортолж, валютын нөөцийг нэмэгдүүлэх амлалт өгчээ. Өнөөдрийн байдлаар энэ Засгийн газар 1000 тонн мах л экспортод гаргасан. Дарханы арьс ширний үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулна гэж амласан таг болчихлоо. Эрдэнэтэд шинээр арьс ширний цогцолбор байгуулна гээд ярьж байна. Ийм байдлаар асуудалд яагаад хандаад байгаа юм бэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

6 цаг 4 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

6 цаг 4 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

6 цаг 4 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

19 цаг 57 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

20 цаг 27 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

20 цаг 33 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

23 цаг 16 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин