"Чингис хаан, хаад язгуурын музей"-г хэрхэн шүншиглэсэн бэ?

2022-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

"Зууны мэдээ" сонин "Трэнд зочин" буландаа Соёлын дэд сайд М.Батбаярыг урьж, ярилцсан билээ.  Түүний ярилцлагаас  тус музейг хэрхэн шүншиглэсэн талаарх мэдээллийг хүргэе.  Шүншиглэх ёсыг  Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат зөвлөж явуулжээ.  Энэ тухай  Соёлын дэд сайд  М.Батбаяр "Дорнын уран барилга,  сүм дуган барьж байгуулах соёлд шав тавих ёс буюу шүншиг хийх ёс гэж байдаг. Ялангуяа малтлага судалгаагаар ХIII зууны үеийн барилга байгууламжийн ёроолоос шүншиглэсэн зүйлүүд болох есөн эрдэнэ, эмийн ургамлууд, уул ус чулууны дээж, алт эрдэнэ гарч ирдэг.  Энэ уламжлалын дагуу “Чингис хаан музей”-ээ шүншиглэсэн. Энэ ажлыг Соёлын гавьяат зүтгэлтэн бурханч лам Г.Пүрэвбат гуай зөвлөж, тухайн үеийн ЗГХЭГ, БСШУСЯам улсын хэмжээнд зохион байгуулж, 21 аймгийн удирдлагууд идэвхтэй оролцсон.  Ингээд шүншиглэхэд мэдээж есөн эрдэнэ орсон.  Төрийн тахилгат арван хайрхны чулуу шорооны дээж, гурван мөрний рашаан,  Оюутолгойн ордоос алтны дээж,  “Эрдэнэт” үйлдвэрээс зэс, оюуны дээж, Салхитын мөнгөний ордоос мөнгөний дээжийг нь авчирсан гэх зэргээр маш их утга агуулгатай шүншиглэсэн.  Монголчуудын 2000 жилийн түүхийг харуулсан хүндэтгэл бишрэлийн шүтээн болох ёстой үзэл санаан дээр тулгуурлаж байв.  Ард иргэдийнхээ сэтгэл, оюун санаа, газар нутгийнхаа баялаг шороо чулууны дээжийг шингээх ёстой гэсэн агуулга багтаж байв" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

6 цаг 6 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

6 цаг 6 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

6 цаг 6 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

19 цаг 58 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

20 цаг 28 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

20 цаг 34 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

23 цаг 17 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин