Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц нэртэйгээр зарсан зөрчлийг илрүүлжээ

2022-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар (ШӨХТГ)-аас зах зээлд нийлүүлж буй шингэн сүүний хаяг шошгод хяналт шалгалт хийсэн байна.

Тодруулбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллажээ. Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц нэр хаяг өгсөн, хаяг шошгод А, В үнэлгээг зэрэг тусгасан зөрчлийг арилгуулах талаар ШӨХТГ-аас мэдээлэв.

Хяналт шалгалтаар “АПУ дейри” ХХК-ийн Цэвэр сүү, “Сүү” ХК-ийн Шинэ сүү гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь орц найрлага агуулгад тохироогүй, нэрнээсээ зөрүүтэй, “АПУ дейри” ХХК, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК-ийн үйлдвэрлэж буй зарим сүүний хаяг шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг зэрэг тусгаж хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зөрчил дутагдал илэрсэн байна. 

Мөн илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг ирүүлэхийг мэдэгдэж “Сүү” ХК, “АПУ дейри” ХХК, “Монфрэш” ХХК-д Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж ажилласан байна. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

6 цаг 6 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

6 цаг 6 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

6 цаг 6 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

19 цаг 59 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

20 цаг 29 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

20 цаг 35 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

23 цаг 18 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин