ЭМГЭНЭЛ

2022-10-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Мэдээ, мэдээллийн “iToim” агентлагийн үүсгэн байгуулагч, Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, соён гэгээрүүлэгч, сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаяр 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын сэтгүүл зүй, үзэг нэгт нөхөд бидэнд нөхөж баршгүй том гарз учирлаа.

Г.Отгонбаяр нь 1973 оны гуравдугаар сарын 9-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд Гомбожавын отгон хүү болон мэндэлсэн. Тэрбээр 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургуулийг инженер мэргэжлээр, "Ардын эрх" сонины дэргэдэх "Шавь" сургалт болон Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курсийг сэтгүүлч мэргэжлээр тус тус дүүргэж, 2011 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалсан.

Г.Отгонбаяр нь 1996 онд Улаанбаатар төмөр замын Дархан өртөө, Зорчигчийн суудлын вагон депогоос ажлын гараагаа эхлүүлэн, өөрийн чин хүсэл сонирхлын дагуу сэтгүүл зүйн салбарт шилжин ажиллах болж, 1998 онд “Ардын эрх” сонинд сэтгүүлч, 1999 онд “Өдрийн сонин”-д сэтгүүлч, 2000-2007 онд “Зууны мэдээ” сонинд албаны даргаар ажиллаж, 2007 онд “Үндэсний шуудан” сониныг үүсгэн байгуулалцаж, нийтлэлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байсан.

2015 оноос мэдээ, мэдээллийн iToim агентлагийг үүсгэн байгуулж, www.iToim.mn сайтыг эрхэлж байв. Тэрбээр 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж, 2020 оноос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм.

Гомбожавын Отгонбаяр нь шинэ цагийн сэтгүүл зүйн салбарын тод төлөөлөгч, шилдэг сэтгүүлч байлаа. Тэрбээр улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр задлан шинжилж бичдэг бөгөөд Монголын сэтгүүл зүйн салбарын дээд шагнал “Балдорж” шагналын “Гран-при”-г 2012 онд хүртэж, мөн “Балдорж” шагналын шилдэг 10 сэтгүүлчийн дөрвөн удаагийн шагналт билээ.

Тэрбээр үйл явдлын учир шалтгаан, логик дараалал, асуудлын мөн чанар, төлөв байдал, үр дагаврыг задлан шинжлэх аналитик сэтгүүл зүйг Монголын орчин цагийн сэтгүүл зүйн хөрсөнд нутагшуулахыг зорьж, нэгийг бодуулж, хоёрыг тунгаах даацтай, далайцтай нийтлэлээрээ уншигч, олон нийтийн талархлыг хүлээсэн, мэдлэг мэдрэмж, ёс суртахуун, ур чадвараараа Монголын сэтгүүлчдийн түүчээ нь явсан юм.

Г.Отгонбаяр нь Монголын сэтгүүл зүйн салбарт 23 жил тасралтгүй ажиллаж, тод мөрөө үлдээсэн. Тэрбээр цуврал нийтлэлээрээ сүйдэж, мөхлийн ирмэгт хүрээд байсан Тужийн нарсыг нөхөн сэргээх үндэсний хэмжээний аяныг 2000 онд санаачлан улс орон даяар өрнүүлж байв. Улмаар тус аяныг жил бүр уламжлал болгосноор Тужийн нарсыг эргэн нарсан ой болгож чадсан юм. Мөн хамт олон, бусад сэтгүүлчийнхээ хамтаар “Монголын бахархал” үндэсний хэмжээний цуврал арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байв. Г.Отгонбаярын цаг үе, нийгмийн тулгамдаж буй асуудлыг хөндөж бичсэн цуврал нийтлэлийн үр дүнгээр төр засгаас тодорхой шийдвэрүүд гарч байсан юм.

Г.Отгонбаяр нь Монгол Улсад парламентын сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлээр олон жил ажиллаж, Монголын парламентын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулж, анхны тэргүүнээр нь, 2015-2016 онд Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Мөн Монголын шилдэг нийтлэлчдийн клубийн анхны гишүүн нийтлэлчээр 2009 онд элсэж, baabar.mn-д 350 гаруй нийтлэл, уран бүтээлээ нийтэлсэн байна.

Түүний хөдөлмөр зүтгэл, олон нийтийг соён гэгээрүүлэх үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан билээ.

Г.Отгонбаяр таны Монголын сэтгүүл зүйн салбарт үлдээсэн зам мөр, ажилч хичээнгүй, ёс суртахууныг дээдлэгч эрхэм чанар, алсын хараатай бодлого,  цэгцтэй мэдлэг, хөгжил дэвшлийн төлөөх гэгээн үйлсийг хамт олон бид үргэлжлүүлэн залгамжлах болно.

Талийгаачийн хань, үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд болон Монголын сэтгүүл зүйн салбарын нийт хамтран зүтгэгч, найз нөхөд, түүний уншигчдад нь гүн эмгэнэл илэрхийлье.

iToim агентлагийн хамт олон

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

7 цаг 20 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

7 цаг 20 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

7 цаг 20 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

21 цаг 13 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

21 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

21 цаг 48 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин