Сурагчийн дүрэмт хувцасны үнийг зохиомлоор нэмсэн компаниудыг торгов

2022-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлттэй холбогдуулан хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Монголын оёдлын нэгдсэн холбоо” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч нэмсэн байж болзошгүй үйлдэл илэрчээ.

Тодруулбал, үндэсний үйлдвэрлэгчид дүрэмт хувцасны үнэ зохиомлоор нэмсэн зөрчлийг хоёр сарын хугацаанд шалгасан байна.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1.1-ийг зөрчсөн  нь тогтоогдсон тул “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч-Үйлс” ХК-иудыг тус бүр өмнөх жилийн борлуулалтын орлогын гурван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

2020 оны наймдугаар сард бага ангийн эрэгтэй хүрэм 38-43 мянган төгрөг байсан бол энэ жил 75-78 мянган төгрөг болж өсчээ. Мөн дунд ангийн эмэгтэй хантааз хоёр жилийн өмнө 45-51 мянган төгрөг байсан бол 2022 оны наймдугаар сард 95-103 мянгаар худалдаалж байна. Ийнхүү иж бүрэн дүрэмт хувцасны үнэ 2020-2022 онд 50-85 мянган төгрөгөөр өссөн статистик бий.

Эх сурвалж:www.polit.mn

 

ЗОЧИН
Эцэг эхчүүд гомдолтой байна сурагчдын дүрэмт хувцасны зөрүү 50-80 мянган төгрөгөө буруутай компануудаас нэхэмжлэе эцэг эхчүүдээ мөнгөө нэхэжлэе дээрэмчдээс мөнгөө авъя
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

56 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

1 цаг 3 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

9 цаг 13 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

9 цаг 13 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

9 цаг 13 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06