"Айдасгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх нь ардчиллын зарчим"

2022-10-26
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь ардчиллын үндсэн зарчмын нэг. Манай улсын хувьд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх зүйн орчин дутмаг байгаагаас гадна НҮБ-ын хэм хэмжээнд хүрч  ажиллаж чадахгүй байгаа юм. Түүнээс үүдэж иргэн болон эрх баригчын хооронд асуудал үүсэх нь элбэг. Монгол Улс 1968 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хүний эрхийн түгээмэл тунхаглалд гарын үсэг зурж, 1974 онд соёрхон баталсан байдаг. Тэгвэл үзэл бодлоо илэрхийлэх олон улсын түгээмэл тунхаглалд “Хүн бүр үзэл бодлоо саадгүй илэрхийлэх эрхтэй. Мөн хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрхэнд  төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу  уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө  багтана гэж заасан байдаг. Гэвч манай улсын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчин олон улсын зарчимд нийцдэггүй учраас 2013 болон 2020 онд НҮБ-аас зөвлөмжийг ирүүлсэн байдаг. Зөвлөмжийг үндэслэн энэ талын хууль болон эрх зүйн орчныг сайжруулах зорилготой үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын хэм хэмжээ сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр ХЭҮК, Монголын хуульчдын холбоо, Монголын Эмнести Интернэшнл ОУБ-аас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

 

Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах:Олон улсын хэм хэмжээг хангахгүй байгаа нь дүгнэлтээр гарсан

 

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх олон улсын хэм хэмжээг хуульчид эрх зүйчдэд танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг болж байна. Энэ уулзалт  хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа шалтгаан нь Монгол улсаас нээлттэй засгийн түншлэлд илгээсэн үндэсний үйл ажиллагааны дөрөвдүгээр төлөвлөгөөнд хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боловсронгуй болгоно гэсэн үүрэг амлалт орсон байгаа.Өөрөөр хэлбэл олон улсын засгийн газруудын хамтын нийгэмлэгт Монгол улсаас ийм үүрэг амлалтыг авсан. Тиймээс энэ үүрэг амлалтыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын хэм хэмжээ ямархуу байна вэ. Манай улсын нөхцөл байдал ямар байна гэдгийг үнэлэх судлах, үнэлгээнийхээ үр дүнг хууль тогтогчдод танилцуулах, хэлэлцүүлэх өрнүүлэх замаар Монголд олон улсын хэм хэмжээнд хүрэхгүй байгаа зүйл заалтууд юу байна. Ямар зүйл заалтаар олон улсын хэм хэмжээнд хүргэх вэ гэдгийг хэлэлцэж байна. Урьдчилсан байдлаар манай улс олон улсын хэм хэмжээг хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Ер нь бол шоронд орчих вий гэсэн айдасгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх нь ардчиллын зарчим.

 

Хуульч Л.Галбаатар:Үзэл бодлоо илэрхийлж байна гэж хэн нэгнийг гүтгэж болохгүй

 

-Иргэний болон үндсэн эрхийн тухай олон улсын 19 дүгээр факт гэж байдаг. 2011 онд 19 дүгээр фактын 1,2, 3 дахь хэсэгт үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх баримт бичгийн талаар НҮБ-ын хүний эрхийн хорооноос тайлбар гаргасан. Ингэхдээ интернэтэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө орчин үед чухал болж байна. Интернэтийн орчинд үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрхийн үндсэн хэсэг байна” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн 2013 онд НҮБ-ын ерөнхий ассамблейгаас, 2016 онд НҮБ-ын хүний эрхийн комиссоос холбогдох тогтоолуудыг гаргасан байдаг. Ингэхдээ интернэт орчин дахь  хүний эрх бусад эрхтэй адил хуулиар хамгаалагдах ёстой гэдгийг баталж улс орнуудад үүрэг болгосон. Цахимийн орчинд үзэл бодлоо илэрхийлэхэд хүний эрхийг хязгаарлахгүй. Хүний эрхийн олон улсын хэм хэмжээнээс дордуулахгүй байхыг үүрэг болгосон байгаа. Манай улсын хувьд НҮБ-ийн хүний эрхийн зөвлөлөөс 2015, болон 2020 онд зөвлөмж өгсөн байдаг. Ингэхдээ интернэтэд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах хэрэгтэй. Холбогдох хууль тогтоомжийг батлах, хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож өгсөн байдаг.  Гэхдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэдэг нь интернэтийн орчинд дур зоргоороо байхыг хэлэхгүй. Бусдын эрх ашгийг хүндэтгэх. Үндэсний аюулгүй байдлын хэв журмыг сахих, нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн хязгаарлалттай байдаг. Үзэл бодлоо илэрхийлж байна гэж хэн нэгнийг гүтгэж доромжилж болохгүй. Мөн энэ асуудлыг эрүүгийн хуулиар биш иргэний хуулиар зохицуулах ёстойг НҮБ-аас манай улсад зөвлөмж болгон хүргүүлсэн байгаа.

 

Хуульч Г.Балжмаа: Контент устгахыг шаардахын тулд шүүхийн захирамж авсан байх ёстой

 

-Олон улсад бол гүтгэлэгтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар бус иргэний хариуцлага хүлээлгэх өөрчлөлт оруулах, уучлалт гуйх, засаж залруулах тодруулах гэх мэт нэр хүндэд хохирол учруулсан тохиолдолд мөнгөн бус хариуцлагын арга хэмжээг хуулиар дэмжихийг НҮБ-аас зөвлөж байгаа. Мөн хувь хүний тухай худал мэдээллийг хязгаарлагдах ёстой.  Олон нийтийн өмнө үүрэг хүлээсэн хүмүүс энгийн иргэдтэй харьцуулбал илүү өргөн хүрээний шүүмжлэл, олон нийтийн хяналтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой. Бас онлайн контентын зохицуулалт хэрэгтэй байна. Үүнд: Гуравдагч этгээд өөрийн сувгаар нийтэлсэн контентын төлөө дамжуулагчид хариуцлага хүлээх ёсгүй. Дамжуулагч дамжуулагч компаниудад контентын хязгаарлалт хийх шаардлага тавих ёсгүй. Мөн албан тушаалтнууд дамжуулагч компаниас контент устгахыг шаардахын тулд шүүхийн захирамж авсан байх ёстой. Төрөөс дамжуулагч компаниудад хэт өндөр торгууль, хорих ял гэх мэт хэрээс хэтэрсэн ял шийтгэл оногдуулж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нь халдаж болохгүй.

 

Хуульч Д.Оросоо: Ард түмнээс эрх авсан албан тушаалтан иргэний үгийг сонсох ёстой

 

-Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь өөрөө үүрэг хариуцлагыг шаарддаг. Ер нь бол бусдыг доромжлох, гүтгэх, ялгаварлан гадуурхах, дайныг сурталчилсан үйлдэл хийсэн бол хуулийн хариуцлагаа үүрнэ. Энэ бол нийгмийн дэг, ёс журам ардчиллын үнэт зүйлийг үгүйсгэж байгаа хэлбэр. Ийм үйлдэл гаргаагүй боловч  өөрийн үзэл бодлоор эрх баригчийг шүүмжилсэн иргэдийг хуулийн тодорхой заалтаар шалгах, эрх чөлөөг нь хязгаарлах үйлдэл гарч байна. Энэ бол байж болохгүй. Төр ард түмэн хоёр бол гэрээгээр явж байгаа. Ард түмэн төрөө байгуулж байгаа. Ард түмнээс эрх авсан албан тушаалтан иргэний үгийг сонсох ёстой. Үгээ хэлсэн хүнийг намайг гомдоолоо. Худал мэдээлэл тараалаа гэдэг бол байж болохгүй ээ. Гэрээний үндсэн дээр албан тушаалтан ажлаа хийж байгаа. Тиймээс таны сонгогч таныг шүүмжлэх, хардах, гомдол гаргах эрхтэй. Тиймээс улс төрийн өндөр албан тушаалтан иргэн хүний эсрэг худал мэдээлэл тараасан. Миний нэр хүндэд халдсан гэх гомдол байх ёсгүй. Ардчилсан нийгэмд бол ийм зохицуулалт байдаг. Манайд ийм зохицуулалт дутмаг байдаг учраасүзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг шалгуулдаг зүйл байгаад байна.

 

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: Цагдаагийн байгууллага жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийг мохоодог

 

-Хэвлэн нийтлэх эрх чөлөө болон зарим жагсаал цуглаанд эрх зүйн зохицуулалт ямар байдаг талаар хүний эрхийн үндэсний комиссын ажиллаж байгаа. Мөн хууль зүйн яаман  дээр жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн шинэчлэн найруулах дээр манай ажилтан ажиллаж байгаа. Засгийн газрын боловсруулсан хууль хүний эрхийн ажлын хэсэгт орсон байгаа. Хэрэв ажлын хэсгээс гаргаж байгаа хууль хүний эрхэд нийцэхгүй бол комисс өөрийн санаагаа илэрхийлнэ. Жагсаал цуглаан хийж байгаа хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хуран чуулах, итгэл үнэмшлийг мохоох шинжтэй үйл ажиллагааг хууль санаачлах байгууллагаас явуулж байна. Хүний эрхийн комисс дээр жагсаал цуглаан хийх хэргүүд эрүү зөрчлийн хэрэг байдаг. Эрүү зөрчлийн хэрэг дээр хяналт тавихад хязгаарлалттай байгаа тиймээс системийн хувьд ажиглалт хийж байгаа. Цагдаагийн байгууллага жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг мохоох шинж чанартай байгааг ажиглалтын дүнд баталсан байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 208 (6940)

 

Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

1 цаг 22 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа мэргэжлийн, нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

1 цаг 22 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

14 цаг 32 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

16 цаг 1 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

16 цаг 54 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

21 цаг 25 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Өчигдөр 06 цаг 00 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

Уржигдар 15 цаг 25 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Уржигдар 13 цаг 14 мин