Балетчинаас загвар өмсөгч болсон Хейли Бибер

2022-10-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Канадын дуучин Жастин Бибер, түүний найз бүсгүй Хейли Бибер болон Америкийн дуучин, жүжигчин Селена Гомез гурвын хамтдаа авахуулсан зураг олны анхаарлыг ихээр татаж байна. Үүнтэй холбогдуулан Америкийн загвар өмсөгч Хейли Биберийг “Амжилтын түүх” буландаа онцоллоо.

Жүжигчин аав, дизайнер ээжийн охин

Дэлхийн алдарт загвар өмсөгч Хейли Бибер 1996 оны арваннэгдүгээр сарын 22-нд Аризона мужид төржээ. Түүний аав нь Америкийн жүжигчин, найруулагч, продюсер Стефен Болдвин, ээж нь график дизайнер Кення Деодата Болдвин юм. Жүжигчин Стефен Болдвинийг “Born on the Fourth of July”, “Posse”, “8 Seconds”, “Threesome”, “The Usual Suspects”, “Bio-Dome and The Flintstones in Viva Rock Vegas” гэсэн кинонд тоглосноор нь үзэгчид мэдэх билээ. Хейли Биберийн ээж нь Итали, Португал гаралтай Бразил хүн. Өвөө нь Бразилийн хөгжимчин.

Хейли Биберийг Guess, Ralph Lauren болон Tommy Hilfiger гэсэн томоохон брэндийн нүүр царай гэдгээр нь олон нийт илүүтэй танина. Тэрбээр 2015 оны нэгдүгээр сард “Vogue” сэтгүүлд, гуравдугаар сард “Teen Vogue” сэтгүүлийн нүүрэн дээр гарч олон нийтийн анхаарлын төвд орж эхэлсэн байдаг. Үүнээс хойш Италийн Милан хот, Парис, Австрали, Франц улсын загварын долоо хоногийн шоунуудад оролцож дэлхийд алдартай загвар өмсөгч болсон билээ.

Дэлгэцийн бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн нь

Тэрбээр есөн настай байхдаа гэр бүлийнхнийхээ тухай баримтат кинонд анх тоглосон түүхтэй. Харин Австралийн дуучин Коди Симпсоны "On My Mind" дууны клипэнд дурлалт бүсгүйн дүрийг анх 2011 онд бүтээж байв. Үүнээс таван жилийн дараа 2016 онд Францын загвар өмсөгч, дуучин Баптисте Гиабиконын "Love to Love You Baby" дууны клипэнд хоёр удаагаа тоглосон юм.

Мөн тэрбээр Италийн Милан хотын  MTV Europe Music Awards дуу хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр 2015 онд ажиллаж байсан. Дараа нь 2017 оноос реппер “Method Man”-тай хамтран “Drop the Mic” шоуг хөтөлж эхэлсэн билээ. Хоёр улирлаар нэвтрүүлдэг энэ шоу нэвтрүүлэг одоогоор  түр цуцлагдаад байгаа юм:

Хувийн бизнесээ үүсгэв

Хейли Бибер өөрийн нэрийн бүтээгдэхүүн гаргах бараа бүтээгдэхүүний тэмдэгт авах зөвшөөрлөө 2018 онд авч, “Rhode” нэртэй арьс арчилгааны брэндээ энэ оны зургадугаар сарын 15-нд зах зээлд гаргаад байна. Тэрбээр хүүхэд байхдаа гэр сургуулиар хүмүүжжээ. Өсвөр наснаасаа Нью Йорк хот дахь Америкийн баллетын театртай холбогджээ. Уг нь Хейли Бибер мэргэжлийн балетын бүжигчин болохоор кареериэ эхлүүлж байсан ч хөлний бэртлийн улмаас энэ мөрөөдлөө орхижээ. Гэмтэхээсээ өмнө Майми хотын театрт балетын тоглолтод оролцож амжсан байна. Хейли Бибер Англиас гадна Португал хэлээр ярьдаг.

Хайрын романс

Хейли Бибер Канадын дуучин Жастин Бибертэй 2018 оны зургадугаар сард сүй тавьж, мөн оныхоо арваннэгдүгээр сард гэрлэлтээ батлуулсан юм. Тэд хоёр дахь хуримын ёслолоо  Өмнөд Каролина мужид 2019 оны есдүгээр сарын 30-нд хийсэн билээ. Хосууд хамтдаа христийн сүмийн цуглаанд оролцдог.

Эх сурвалж:www.polit.mn

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

39 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

8 цаг 29 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

8 цаг 29 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

8 цаг 29 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

22 цаг 22 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

22 цаг 52 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

22 цаг 58 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин