Гурван үеийн Тоска

2022-10-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

 

Үзэгчид сэтгэл хөдлөл, хүлээлт  театрын нам гүм орчинд алгуурхнаар  уусна. Театрын хөшиг нээгдэхэд эртний ром хотын хувцаслалт бүхий дуучид үзэгчдийг хөтлөх аж. Ром хотын төв дэх нэгэн сүмд зураач Каварадосси өөрийн зурсан Магдалена эх дагинын хөргийг харан зогсоно. Тэрбээр  эх дагины зургийг  хайрт бүсгүй Тоскатайгаа зүйрлэн бодлогоширж буйгаарЖ.Пуччинийн "Тоска" дуурь эхлэдэг. Тус дуурьт авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч сэтгэлийн хөдөлгөөн, хар ихтэй, гэнэн бүсгүй  болон мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, харгис Скарпья нарын дүрийг хөгжмийн аялгуугаар  гайхалтай тодотгож үзүүлсэн байдаг. УДБЭТ энэ сарын 29,30-нд Ж.Пуччинигийн энэхүү дуурийг дахин тоглох гэж байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Сонгодог урлаг” буландаа  Монголын дуурийн хөрсөнд  "Тоска"-г амилуулсан гурван дуучныг онцолж байна. Дэлхийн сонгодог “Тоска”-д анх Монголын тайзнаа Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан дуулсан байдаг. Түүний дараа Ардын жүжигчин Б.Жавзандулам дуулсан бол энэ цаг үед Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг “Тоска”-г өвлөн сонгодог урлагт хайртай үзэгчдийг догдлуулж, уярааж явна.

 

Монголын Анхны Тоска

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан бол дуулах заяанд төрсөн чадалтай хоолойтой дуучин юм. Тэрбээр 1981 онд Ж.Пуччинигийн “Тоска” дуурийн  гэнэн, цайлган Тоскаг анх удаа Монголын тайзнаа  дуулжээ. Анх Х.Уртнасанг ээж нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаад дуучин болгохоор аваачиж өгсөн гэдэг. Ийнхүү түүний урлагийн замналыг ээж нь эхлүүлснээр урлаг хэмээх том айлд хөл тавьжээ. Тэрбээр 1981, 1983,  1985 онд  алдарт “Бальшой” театрын тайзнаа дуулж, Монголын сонгодог урлагийн дуу хоолойг олон улсад эгшиглүүлсэн дэлхийн дуучин юм. Анх түүнийг “Бальшой” театрт очиход “Азийн дуучин болж л байна” гэсэн өнгө аястай хандаж, угтаж авсан гэдэг. Харин  дуулахыг нь сонсоод “Уучлаарай, танд Азийн дуучин гэдэг ухагдахуунаар хандаж болохгүй юм байна. Та бол Европын аль ч тайзан дээр сайхан дуулж чадах чадалтай хоолойтой, мэргэжлийн дуучин эмэгтэй юм” гэдгийг тодотгож баяр хүргэсэн гэдэг. Тэрбээр Ж.Пуччинигийн “Чио чио сан” дуурийн А.Бородин “Игорь ван” дуурийн Ярославна, А.Даргомыжскийн “Лусын дагина” дуурийн Наташа, Ж.Вердигийн “Отелло” дуурийн Дездемона гэсэн дэлхийн сонгодгийг гайхалтайгаар амилуулсан байдаг.

 

“Тоска”-гаар амьдарсан хоёр дахь дүр

Ардын жүжигчин Б.Жавзандулам бол Монголын хоёр дахь Тоска. Тэрбээр Булган аймгийн уугуул бөгөөд долоон нас хүртлээ эмээтэйгээ амьдарчээ. Түүнийг багад нь нутгийн хөгшчүүл  “За сурсан дуугаа дуулаарай” гэдэг байж. Дуулахад нь  заримдаа хүмүүс уяраад уйлчихдаг байсан гэнэ. Түүний ээж нь сайхан дуулдаг хүн байж. Б.Жавзандулам 1975- 1979 онд ЗХУ-ын Свердловск хотын Хөгжмийн дунд сургуульд  сурчээ. Харин  1979-1986 онд Москва хотын  П.И.Чайковскийн нэрэмжит  Хөгжмийн дээд сургуульд  сурч урлагийн замналаа эхлүүлсэн байна.  Тэрбээр  ОХУ-ын Ардын жүжигчин Нина Сергеевна Исаковагийн шавь аж. Ардын жүжигчин Б.Жавзандулам бол Монголын тайзнаа Ж.Бизегийн "Кармен" дуурийн Микаэла, Т.Хренннков Шуурганаар" дуурийн Наташа, П.И. Чайковскийн "Евгений Онегин" дуурийн Татьяна  гэсэн дэлхийн олон дуурийг  хүмүүсийн сэтгэлд хоногштол чадварлагаар амилуулсан нэгэн.

 

Хэвлийдээ үртэйгээ “Тоска”-д дуулсан нь

Монголын тайзнаа “Тоска”-г авчирсан  гурав дахь  дуучин бол Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг. Тэрбээр нэг удаа таван сартай бие давхар байхдаа "Тоска"-д дуулж байжээ. Гэнэн цайлган Тоскагийн дүрээр тайзан дээр амьдарч, уярч, шаналж бүхий л мэдрэмжийг үзэгчдэд түгээж байв. Дуурийн төгсгөлд түүнийг хадан дээрээс нисч үхдэг үзэгдэлд гарахад үзэгчийн суудлаас харж суусан ээж нь “Ямар өндрөөс үсэрчихэв ээ” гэж уулга алдсан гэдэг. Ийнхүү тэрбээр дэлхийн олон сонгодгуудаар амьдарч яваа чадварлаг нэгэн. Түүнийг СУИС-д сурч байхад улсын зардлаар хоёр оюутан сургахаар болоход тэнцэж Болгар улсад суралцсан байна. Сургуулиа төгсөөд Европын орнуудаар олон улсын дуурийн багт орж гол дүрд нь дуулж байжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 206 (6938)

 

ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

11 цаг 55 мин
Энхийн хэлэлцээ Истанбулд үргэлжлэх үү

Ялалтын баярын 80 жилийн ойг сүр жавхлантай тэмдэглэсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Туркийн

12 цаг 55 мин
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөж үүрэгт албан тушаалдаа орсноос хойш 100 хоногийн хугацаанд түүний засаг захиргаа ямар ажил хэмжүүлэв. 

12 цаг 55 мин
С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Нэг. Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны хуралдааны дараа “...Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан

12 цаг 55 мин
Д.Амгаланг явуулж “Авлигал” хорооллыг нураалгаач?!

Заримдаа, зарим нэг хүнийг харахаар “...Энэ хүн юу хийж байгаагаа мэдэж байгаа болов уу”

12 цаг 55 мин
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Өчигдөр 13 цаг 32 мин
МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 13 цаг 28 мин
Оросын гимнастикч, Олимпын аварга Алина Кабаевагийн төрсөн өдөр

Алина Маратовна Кабаева 1983 оны  тавдугаар сарын 12-нд  тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистаны Ташкент хотод хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн.

Өчигдөр 06 цаг 05 мин
УИХ-ын ажлын хэсэг “Ухаахудаг”-ийг урагшлуулах уу, удаах уу?!

УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг х

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Угтаа,  “…Баялгийн сан” хэмээх сэдэвтэй хаврын улс төр хахир өвлөөр л эхэлсэн. 2025 оны

Өчигдөр 06 цаг 00 мин