Ногоон Монгол орны хөгжилд хувь нэмрээ оруулж мод тарилаа 

2022-10-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

WeLoveU олон улсын байгууллага Ногоон Монгол орны хөгжилд хувь нэмрээ оруулж, "Мод тарих" хөдөлгөөн өрнүүлэн, 2022.10.20-нд Улаанбаатар хотын Захиргачийн ажлын албаны дэргэдэх Ойн үржүүлгийн газарт мод тарилаа.

Энэхүү үйл ажиллагааг цөлжилт, агаарын бохирдол, нарийн тоосжилтоос урьдчилан сэргийлэх зорилгоор төрөөс хэрэгжүүлж буй “Нэг тэрбум мод тарих аян”-ны хүрээнд зохион байгуулсан байна. WeLoveU-н албаны хүн хэлэхдээ, "Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох хүлэмжийн хийг бууруулахын тулд мод тарих нь маш чухал" гэж онцлон хэлээд, “Тарьсан моднууд маань ургаж, иргэд сайхан, аз жаргалтай ирээдүйг угтаасай. Олон хүн байгаль орчноо хамгаалах үйлсэд анхаарлаа хандуулж, мод тарих үйлсэд нэгдэнэ гэж итгэж байна" гэлээ.

Мод тарих арга барил, урьдчилан сэргийлэх аргын талаар суралцсан WeLoveU-н 50 орчим гишүүн, тэдний гэр бүл, хөршүүд, ойр дотныхон  энэ удаад хоёр, гурваараа баг болоод газар ухаж, 285 мод тариж, үлдсэн 215 модыг хаврын бойжилтод бэлтгүүлсэн байна. Энэ өдөр шинэс мод тарьсан бөгөөд шинэс нь ургах чадвар сайтай, удаан амьдрах чадвартай байдаг. Сайн дурынхан хойч үедээ эрүүл саруул ирээдүйг өвлүүлэн үлдээе гэсэн зорилготойгоор нэгдэж, мод бүрийг анхаарал болгоомжтойгоор нямбайлан тарьж байлаа.

Улаанбаатар хотын Захирагчын ажлын албаны удирдлагууд WeLoveU-н мод тарих үйл ажиллагааг талархан хүлээн авч, арга хэмжээнд хамтран оролцлоо.

Олон улсын сайн дурын байгууллага болох WeLoveU байгууллага (Тэргүүн Зан Гил Жа, цаашид WeLoveU гэх) нь НҮБ-ын DGC-н төсөл дээр хамтран ажиллаж, байгаль орчин хайрлан хамгаалах ажлыг улс орон даяар өрнүүлсээр байгаа юм байна. 6-р сард Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын Туул гол, Эрдэнэтийн Сархиа уулыг цэвэрлэж, цэвэр тухтай орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Өмнө нь “Цэвэр дэлхий” хөдөлгөөнийг Улаанбаатар хотын Богд уул, Эрдэнэт хотын цэнгэлдэх хүрээлэн, Дархан хотын 9-р хорооны Хээтэй-4-2 орон сууцны гадна талбайд зохион байгуулж байсан байна.

Түүнчлэн тус байгууллага байгаль орчноо хамгаалах ажлуудаас гадна Эхийн хайрыг олон талаар хуваалцаж байгаа аж. Өнгөрсөн 7-р сард Цус сэлбэлт судлалын үндэсний төв дээр цус өгөх донорын арга хэмжээг зохион байгуулж, 170 орчим хүн, хүний амь аврах үйлсэд нэгдэн оролцжээ. Боловсролын салбарыг дэмжин, нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн номын сангийн засварын ажлыг хийж, Хан-Уул дүүргийн 75-р сургуульд зурагт, принтер, самбар, номын тавиур, сурах бичиг, гарын авлага, товхимол, толь бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг хандивлан өгч байжээ. “Ковид-19”-н дэгдэлт гарсны дараа иргэдэд өдөр тутмын хэвийн амьдралаа сэргээхэд нь туслах зорилгоор 200ш хамгаалалтын хувцас, 5000ш хамгаалалтын маск (KN95) Эрүүл мэндийн яаманд хандивлаж байжээ.

"Эхийн хайрыг дэлхий дахинд түгээе” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг WeLoveU байгууллага нь дэлхийн хүн зоныг нэгэн гэр бүл гэж үздэг бөгөөд цусаа хандивлах, байгаль орчин хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх, ядуурал, өлсгөлөнг арилгахад тусламжийн гараа сунгах, ус, ариун цэврийн байгууламж барьж байгуулан, техник хэрэгслээр хангах, боловсролын салбарыг дэмжих зэрэг өргөн цар хүрээтэй ажлыг хийж хэрэгжүүлдэг байна. “Ковид-19” тархсан 30 орчим улсад хорио цээрийн дэглэмийн хангамж, өдөр тутмын хэрэгцээ, хүнсний бүтээгдэхүүнээр тусалсан байна. Мөн Иордан дахь Сирийн дүрвэгсэд болон эмзэг бүлгийнхэн, Гондурас дахь хар салхинд нэрвэгдэгсэд, Эквадор дахь үерийн гамшигт нэрвэгдэгсдэд тусламжийн бараа хандивлаж байжээ.

Энэ бүх ажил нь WeLoveU-н "Save the World" төслийн нэг хэсэг юм. Энэхүү төслөөр дамжуулан WeLoveU нь "Save the Earth", "Saving Lives", "Saving Humanity" гэсэн гурван үндсэн хөдөлгөөнийг хэрэгжүүлсээр байгаа бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) биелүүлэхийн төлөө тууштай ажилласаар байгаа юм байна.

Эдгээр ажлыг хийснийхээ үр дүнд АНУ-ын ерөнхийлөгчийн Сайн дурын ажлын алтан шагнал (тэргүүн дээд шагнал, 8 удаа), БНСУ-ын төрийн дээд одон, Перу улсын Эмэгтэйчүүдийн Халамжийн яамны өргөмжлөл, олон улсын байгаль орчны шагнал болох Ногоон алим (Green Apple) шагналыг хүртсэн байна. Монгол улсын хувьд Байгаль орчны яамны хүндэт өргөмжлөл, Эрүүл мэндийн сайдын талархал, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн талархал, жуух бичгээр шагнуулж байжээ.

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

1 цаг 47 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

9 цаг 38 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

9 цаг 38 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

9 цаг 38 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

23 цаг 31 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин