О.Батбаяр: Ковидын эсрэг хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт юм

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

COVID-19 халдварын эсрэг вакцины талаарх иргэдийн түгээмэл асуултанд хариулах Зангиагүй уулзалтыг өчигдөр хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулагдлаа. Уулзалтад Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа нар оролцсон юм.

Манай улс коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм,эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс дархлаажуулалтын хууль, эрүүл мэндийн тухай хуулийг баталсан байдаг. Энэ хүрээнд коронавируст халдварын эсрэг Комирнэти (BNT 162b2) вакцинаар дархлаажуулах тухай “Эрүүл мэндийн сайдын 2022 оны А\378 дугаар тушаалууд”-ыг үндэслэн энэ оны наймдугаар сарын 01-ээс эхлэн 5-11 насны хүүхдийг нэг сарын зайтай, коронавирусийн эсрэг хоёр тун вакцинаар дархлаажуулах аяныг орон даяар зохион байгуулаад байгаа. Тус вакцинд хамруулахаар 534 мянган хүүхэд бүртгэгдсэнээс одоогоор 3200 орчмыг нь вакцинд хамруулаад байгаа ажээ.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэлэхдээ “Иргэдийн дунд “вакцинаас үүдэж цус өтгөрөх, даралт ихсэх, чихрийн шижинтэй болох зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна” гэх болсон. Энэ нь ямар ч үндэслэлгүй дам яриа. ДЭМБ-аас судалсны үндсэнд хийгдэж буй эмчилгээ учир итгэлтэй байж болно. Ковид-19 халдвараас хүн амыг хамгаалаах, тархалтыг зогсоох, нас баралтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт юм” гэлээ.

Мөн тэд Ковидын үлдэц дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа. Тодруулбал, энэхүү үлдэц нь оюуны чадамж буурах, ядарч цуцах, хөлрөх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Ингэхдээ ихэвчлэн коронавирусийн халдвараар өвдсөн, тэр дундаа вакцин хийлгээгүй эсвэл нэг, хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүст илүү өндөр хувьтай илэрч байна. Мөн элэг, бөөр, уушгины эрхтэн системд үлдэц үлдээж байна. Эрдэмтэд SARS Cov2 вирусийг улирлын коронавирустэй адилаар хүндрэл багатай, эрсдэл багатай болох болов уу гэж найдаж байсан ч харамсалтай нь ийм нөхцөл байдал харагдахгүй, дараа дараагийн шинэ хувилбарууд гарч ирэх, тэр нь томуутай адил биш илүү хүнд байх эрсдэл нь байсаар байгаа. Тиймээс яваандаа хавсарсан буюу томуугийн цэнт вирус дээр коронавирусийн тухайн улиралд давамгайлсан вирусийн эсрэг вакцины туршилтыг дэлхийн томоохон вакцин үйлдвэрлэгчид хийж байгааг энэ үеэр онцолж байв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

2 цаг 4 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

2 цаг 11 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

10 цаг 21 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

10 цаг 21 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

10 цаг 21 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06