Х.Нямбаатар: Банк банкныхаа ажлыг л хийе

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар  "Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас бидэнд өгч байгаа зөвлөмж дээр дараах зүйлийг нэлээд анхаараач гэсэн.  Нэгдүгээрт, улс төрийн намын санхүүжилтийнхээ асуудлыг тодорхой болгохгүйгээр том байр урагшлахгүй гэдгийг маш тодорхой хэлж байгаа.  Хоёрдугаарт, төрийн болон орон нутгийн өмчит компанийнхаа засаглалыг сайжруулж, нээлттэй компани хэлбэр рүү шилжүүлэхгүйгээр авлигын төсөөллийн индексийг урагшлуулахад том ахиц үзүүлэхгүй гэж байгаа.  Гуравдугаар, бүх нийтийн хяналтын эрх зүйн орчныг тодорхой болго гэдэг гурван зүйл дээр илүү төвлөрч зөвлөмжүүд өгч байгаа. Томоохон төсөл хөтөлбөрийн ард томоохон авлига яригддаг . Жишээ нь  банк ямар ч тендергүй оффтек нөхцөлөөр төмөр замын төслийг аваад явж байгаа. Төмөр замын төслийг авахдаа төртэй байгуулсан оффтек гэрээнийх нь нөхцөл нь  нэг хувийн хүүтэй, цаашаа зарж байгаа гэрээнийх нь үнэ бас өөр. Дахиад дараагийн төсөл авна гээд явж байгаа. Банк бол банкныхаа л ажлыг хийх ёстой. Энэ асуудлууд дээр бид шүгэл үлээх ёстой.  Энэ бол матаас биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага үүнийг дийлэхгүй байна. Олон нийтийн хяналтын доор шийдье л гэж байгаа юм" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

1 цаг 46 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

9 цаг 37 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

9 цаг 37 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

9 цаг 37 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

23 цаг 30 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин