Транспэрэнси Интернэшнл: Хууль сахиулах байгууллагуудад авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилдөөн их байна

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцүүлэг өрнөж байна.  Энэ үеэр  УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Шүгэл үлээгчийн талд шийдвэрлэгдсэн хэрэг олон улсад бага байдаг. Англи улсад гэхэд жилд 224 гомдол гаргахад 13.8 хувь буюу 31 нь шийдэгддэг. Японд 4.5 хувьтай байдаг. Ихэнх тохиолдолд шүгэл үлээгчийн эсрэг Эрүүгийн хэрэг үүсгэдэг. Монголд хууль гаргаад хамгаалагдах болов уу гэдэгт үнэхээр эргэлзэж байна.. Шүүгч нар шударга байж чадах уу гэв.  Түүний асуултад "Транспэрэнси Интернэшнл" байгууллагын тэргүүн Л.Төр-Од "Бидний зүгээс авлигын төсөөллийн индекс, авлига өгөгч нарын судалгааг гаргадаг. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд байгууллагын нууц гэдэг байдлаар төрийн, орон нутгийн өмчийг шамшигдуулдаг. Эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил гаргадаг хэргүүд түгээмэл байна.  Шүүгч, прокурор гээд хууль сахиулах байгууллагууд дотор авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилдөөн байна. Тийм учраас 2019 онд АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт оруулж байсан. Шүүх, прокурор, өмгөөлөгч нар өөрсдөө өндөр ёс зүйтэй байж, авлига, албан тушаалын хэргээр мэргэшүүлэх шаардлагатай. Шаардлагатай бол нийт шүүгч, прокурорыг дахин сонгон шалгаруулалтад оруулж, энэ чиглэлээр мэргэших төрийн албан хаагчдыг бэлдэх талаар онцгой анхаарах талаар зөвлөмж гаргасан. Зөвхөн хууль гаргаад зогсохгүй хэрэгжилт сайн байж авлигын индекс буурна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

1 цаг 47 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

9 цаг 38 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

9 цаг 38 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

9 цаг 38 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

23 цаг 31 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин