Кейс: Компанийнхаа 100 хувийн хувьцаа эзэмшигчээр өөр этгээдийг тогтоолгох нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгов

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Дээд шүүхийн гаргасан зарим шийдвэрийн кейсийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад дараах кейсийг онцолж байна.

Иргэн Цэцэг шүүхэд хандаж “… 2007 онд “АХ” ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар нь миний бие  бүртгүүлсэн боловч компани үүсгэн байгуулагдсан цагаас үйл ажиллагаанд нь огт оролцоогүй, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлээгүй. Бид шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан, тэр үед Бат нь “компанийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авна” гэж мэдүүлсэн байдаг боловч одоог хүртэл компаниа шилжүүлэн аваагүй. Үүний улмаас би уг компанийн өмнөөс бусдын өмнө хариуцлага хүлээж, өр төлбөрийг нь төлөх болоод байна. Иймд Батыг “АХ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү” гэжээ. Анхан шатны шүүхээс “АХ” ХХК-ийг Бат үүсгэн байгуулж, өөрөө өөр компанид ажилладаг гэх шалтгаанаар эхнэр Цэцэгийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн, тухайн компанийн хувьцааг Цэцэгт эзэмшүүлэх хүсэл зориг Батад анхнаасаа байгаагүй нь нотлогдож байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй” гэж дүгнэж шийдвэрлэсэн.

Харин давж заалдах шатны шүүхээс “АХ” ХХК-ийг нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар анхнаасаа Цэцэг бүртгэгдсэн байх тул уг компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч Цэцэг мөн гэж үзнэ. Цэцэгийн гаргасан нэхэмжлэл нь хуульд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аль ч хэлбэрт хамаарахгүй байна...” гэж дүгнэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн гомдлоор хяналтын шатны шүүх хэргийг хянаад давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, ингэхдээ зарим дүгнэлтийг залруулж өөрчлөв.Нэхэмжлэгч Цэцэгээс “Батыг “АХ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг шалгахаас гадна (үүгээр хязгаарлалгүйгээр) шүүхээр зайлшгүй хамгаалуулах эрх байгаа эсэх, тухайн эрх нь зөрчигдсөн эсэхийг тогтоох учиртай.

 

Хэрэгт авагдсан баримтаар Цэцэг нь тухайн үед өөрөө “АХ” компанийг үүсгэн байгуулах бичиг баримтыг бүрдүүлэн тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, үүнийгээ үгүйсгэж маргаагүй тул бүртгэлийг хууль бус гэж үгүйсгэх, мөн улсын бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн гэж шаардах боломжгүй. Түүнчлэн компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар эрх, үүргээ хэрэгжүүлнэ гэж маргаагүй тул Компанийн тухай хуулиар ч шаардах эрх үүсэхээргүй байна.Түүнчлэн Цэцэгийн хувьд шүүхээр зайлшгүй хамгаалагдах эрх байхгүй байна. Учир нь “анхнаасаа тухайн компанийн үйл ажиллагаанд Цэцэг огт оролцож байгаагүй” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй. Уг маргаан нь гэр бүл цуцалснаас, мөн компани өртэй болсноос үүдэлтэй үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийхээ хувьд компани байгуулж, эрх, үүрэг хүлээсэн атлаа одоо “тухайн үед хүсэл зориг байгаагүй” гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй. Иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагддаг аливаа хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, удирдлага зэргийг шүүх хөндлөнгөөс шууд тогтоох хууль зүйн боломж хязгаарлагдмал энэ тохиолдолд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэр бүлийн маргааныг шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлийг шууд үнэлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэв.Мөн нэхэмжлэгчийн хувьд эзэмшиж буй компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах, бусад этгээдэд санал болгох, боломжгүй бол татан буулгах, дампууруулах, компанийн өр төлбөрийн асуудлаар тусдаа маргах, буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх зэрэг хуульд заасан арга хэрэгслээр өөрийн зөрчигдсөн гэх эрхээ хамгаалах боломжтой болохыг дурдав.

Эх сурвалж: www.polit.mn

Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

2 цаг 21 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа мэргэжлийн, нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 21 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

15 цаг 32 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

17 цаг 1 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

17 цаг 54 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

22 цаг 24 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Өчигдөр 06 цаг 00 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

Уржигдар 15 цаг 25 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Уржигдар 13 цаг 14 мин