Нэрт найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жилийн ой тохиож байна

2022-10-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 Б.Балжинням найруулагчийн мэндэлсний 80 жилийн ой, түүний бүтээсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” түүхэн уран сайхны киноны 30 жилийн ой энэ онд тохиож байна.  “Кино найруулагч Бэгзийн Балжинням сан” сангаас аравдугаар сарын 17-оос 24-ний ойн арга хэмжээг зохион байгуулахаар  болжээ. Тус сан нь 2021 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан бөгөөд Төрийн шагналт, урлагийн гавъяат зүтгэлтэн нэрт кино найруулагч Б.Балжиннямын монголын кино урлагт оруулсан хувь нэмэр, уран бүтээлийг судлах, сурталчлан таниулах, түүний бүтээсэн урлаг соёлын их өвийг хойч үедээ өвлүүлж, нэрийг нь мөнхлөх зорилготой ажиллаж байна. 

Кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жилийн ойн арга хэмжээг  Соёлын яам, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний Кино Урлагийн Академи, Монгол Арт галерей, Чингис Фильм ХХК, ЭсТи студи, СинеАрт студи ГАММА фото агентлаг, КУДС, СУИС, РТМУДС, Зохиомж – БСЭЗДС, ЖИКОМ пресс ХХК, МҮОНРТВ, UBS ТВ, NEWS.MN, СЭНГЭРАГИ арт галерей дэмжин  зохион байгуулж байна.

Үүнээс гадна ОХУ-ын Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газар, Саха Якут Улсын Гадаад харилцааны яам, Улс үндэстний найрамдлын Ордон, Монгол -Саха Нийгэмлэг зэрэг байгууллагууд Монголын киноны өдрүүдийг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.

Тус сан нь ойрын ирээдүйд хийх маш олон арга хэмжээ төлөвлөж байгаа бөгөөд заримаас нь дурьдахад Б.Балжинням найруулагчийн нэрэмжит шагнал бий болгох, Улсын төв архивт Б.Балжиннямын сан хөмрөг үүсгэх, киноны дээд сургуулийн нэг оюутны төлбөрийг жил бүр хариуцах гэх мэт олон ажил хийхээр төлөвлөжээ.

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

2 цаг 59 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

10 цаг 49 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

10 цаг 49 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

10 цаг 49 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Өчигдөр 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин