ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн их эмч Э.Сайханцэцэгийн хэлсэн онцлох эшлэлүүд

2022-10-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Ээлжит зочин Хавдар судлалын үндэсний төвийн Хими эмчилгээний тасгийн их эмч Э.Сайханцэцэгийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Хавдар судлалын салбар 1962 онд Монгол улсад үүсэж хөгжсөнөөс хойш Химийн эмчилгээний тасгийг 1982 оноос 20 ортойгоор нээн ажиллуулж эхэлсэн түүхтэй. Тэгэхээр Монгол Улс хорт хавдартай өвчтөнүүддээ мэс заслын бус химийн эмчилгээ хийгээд 40 жил болжээ.

-Хавдар судлалын үндэсний төвийн нийт үйлчлүүлэгчдийн 60-70 орчим хувь нь Хими эмчилгээний тусламж үйчилгээ авдаг.

-Химийн эмчилгээ бол системийн эмчилгээ юм. Ямар эрхтэн системийн хавдар, ямар эсийн ялгаралтай гэдгээс хамаараад схемүүд нь өөр өөр байдаг. Үүнд нь тохирсон тунгаар, эмчлүүлэгчийн биеийн гадаргуу буюу өндөр, жингээс хамааран химийн эмчилгээг хийдэг.

-Хими эмчилгээг мэс засал, туяа эмчилгээний өмнө болон дараа, түүнчлэн хөнгөвчлөх зорилгоор хийдэг. Хөнгөвчлөх хими эмчилгээ хийснээр тухайн эмчлүүлэгчийн хавдар бүрэн төгс эмчлэгдэхгүй ч өвдөлт намдах, хавдрын эмчилгээ багасах ач холбогдолтой. Химийн тариа нь хавдрын эд эсийг устгах, өсөлт үржилтийг дарангуйлах үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эрүүл эд эсийг гэмтээдэг тул хордлого гаж нөлөө илэрдэг.

-Одоог хүртэл Хими эмчилгээний тасгийг  хөдөлмөрийн хэвийн нөхцөл гэж үзсээр байна. Хүнд хортой нөхцөлд оруулна гэж байнга ярьдаг ч бодит шийдвэр хараахан гараагүй байгаа. Хэрэв энэ шийдвэр бодит болж хэрэгжвэл хортой нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч нарт ажиллах цагийн хорогдол, ээлжийн амралтын хоног, цалингийн тодорхой хувийн нэмэгдэл зэрэг таатай нөхцөл үүснэ.

-Хими эмчилгээний тасаг одоогоор шинээр координатор буюу туслах эмч нэмж аваад үндсэн найман эмч ажиллаж байна.  Эмч бүр амбулатори болон өдрийн хими, хэвтэн эмчлүүлэх тасагт эмчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг тул эмч нарын ачаалал их байдаг.

-Сувилагчийн тухайд ХСҮТ төдийгүй улсын хэмжээнд хомсдолд орсныг хүн бүхэн мэднэ. Химийн тариа харшил өгдөг, агаарт ууршдаг учир сувилагч нар эрүүл мэндийн асуудлаар ажиллахаас татгалзах, халшрах тохиолдол элбэг байдаг. Сувилагч нар 1-2 сар ажиллаад Химийн тасгаас татгалзан, ажлын байраа солих  нь элбэг учир сувилагчийн тогтвор суурьшилтай ажиллах байдал хомс байдаг.

-Намайг анх 2005 онд ХСҮТ-д ажилд ороход сувилагч нар химийн эмчилгээний эмээ өөрсдөө найруулдаг байсан. Харин сүүлийн жилүүдээс эм найруулдаг тусдаа төхөөрөмжтэй болсон нь нэг чухал ололт юм.

-Дүгнэвэл, химийн эмчилгээний тасгийг хөдөлмөрийн хортой нөхцөл рүү шилжүүлэх, сувилагч нарын тоог нэмэгдүүлэх гэсэн үндсэн хоёр асуудал бидэнд тулгараад байна.

-Хими эмчилгээний дараах гаж нөлөө, хүндрэл нь эмчлүүлэгч бүрт харилцан адилгүй байдаг. Энэ нь тухайн эмчлүүлэгчийн хавдрын үе шат,  хавсарсан архаг өвчин, нас, химийн эмчилгээний төрөл зэргээс хамаардаг. Химийн эмчилгээ хийлгэсэн хүн бүрт ядрах, тамирдах гэсэн шинж тэмдэг 100 хувь илэрдэг.

-Хавдрын үе шатаас хамааран химийн эмчилгээ хийхэд тухайн өвчтөний тавиланд нөлөөлдөг. Тодруулбал, хөхний хорт хавдрын гуравдугаар шатанд химийн эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдийн таван жил амьдрах магадлал 70 хувь байхад дөрөвдүгээр шатанд химийн эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдийн таван жил амьдрах магадлал 25 хувь болж буурсан байдаг. Тиймээс ямар ч эмчилгээ хийлгэсэн хорт хавдрын эрт илрүүлэг хамгаас чухал. Эрт илрүүлэх тусам хавдрын хүрээ бага, өвчтөний амьдрах хугацаа уртасдаг.

-Манай улс химийн эмчилгээг олон улсын удирдамжийн дагуу бүх эрхтэн системийн хавдрын үед хийж байна. Олон улсын  дэвшилтэт, сүүлийн үеийн хавдрын эмчилгээний төрөл болох  бай болон дархлаа эмчилгээг манай тасаг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, нутагшуулах ажлыг эрчимтэйгээр хэрэгжүүлж байна. 

-Генийн мутацитай  хавдарт зориулаад хийж байгаа  тариа, уух эм бүхий эмчилгээг бай эмчилгээ гэдэг. Энэ нь олон улсын химийн эмчилгээний дэвшилтэт технологийн нэг. Манай улсад саяхан нэвтэрсэн гэхэд 7-8 төрлийн бай эмчилгээний эм, тариа байгаа нь өндөр үзүүлэлт юм.

-Хими эмчилгээний тасаг нь 24 ортойгоор ажилладаг байсан. Эмчлүүлэгчдийн орны хүлээгдэл их байгаатай холбоотойгоор дахин зургаан ор нэмсэн.

-Химийн эмчилгээний тасгаар үйлчлүүлэгчид ар гэр болон бусад танил хүмүүсийн буруу, ташаа мэдээллээс үүдэн хими эмчилгээнээс татгалзах тохиолдол элбэг байдаг. Заримдаа эрт үе шатандаа оношлогдож, бүрэн эдгэрэх боломжтой үедээ эмчилгээ, үйлчилгээнээс татгалзаж, хавдрын үе шатаа хүндрүүлэх, даамжруулах тохиолдол ч байдаг.

-Хавдар тусаад эмчлүүлж байгаа үед хамгийн чухал зүйл нь гэр бүл, ойр дотныхоны халамж, анхаарал байдаг. Өвчтэй гээд шаналаад хэвтэж байгаа хүнийг гэр бүлийнхэн нь сэтгэл зүйгээр дэмжих ёстой. Эмч, өвчтөн хоёр 100 хувь хичээгээд ч хавдрыг бүрэн дүүрэн ялж чадахгүй. Харин гэр бүлийнхний дэмжлэгийн  ачаар химийн олон удаагийн эмчилгээний ард амжилттай гарна.

-Хавдар судлалын үндэсний төв сэтгэл зүйчтэй. Сэтгэл зүйч урьдчилан гаргасан хуваарийн дагуу тасгуудад ээлжлэн ажиллаж өвчтөнүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Тухайн өвчтөнтэй ганцаарчилж ярьдаг учир сэтгэл зүйчтэй уулзаад сайхан боллоо гэж үйлчлүүлэгчид ярьдаг.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Баяр наадмаар уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Баяр наадмын хурдан морины уралдаан уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

4 цаг 42 мин
Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

10 цаг 9 мин
Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

10 цаг 14 мин
Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

17 цаг 1 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

17 цаг 1 мин
Иргэд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Увс аймагт ажиллалаа.

17 цаг 1 мин
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар тус улсад айлчлал хийж б

17 цаг 1 мин
"Фронт Цэгмид - Дочь гобийского края"

В пустыни ровном, гладком полотне,

Өчигдөр 18 цаг 18 мин
“Фронт Цэгмидийн танхим”-ын нээлтийн ёслол болов

Элчин сайдын яамны төлөөлөгчид 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монг

Өчигдөр 18 цаг 15 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ нар үхэхдээ үхэр буугаа тавьж байна

Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ нар үхэхдээ үхэр буугаа тавьж байна

Өчигдөр 14 цаг 46 мин