Жиоржио Армани: 88 настай гэдгээ мартахгүй л бол бүх зүйл дуусна

2022-10-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Giorgio Armani” хэмээн сонсохуй дэгжин, содон, давтагдашгүй загвартай хувцаснууд бидэнд төсөөлөгддөг. Дэлхий дахинаа алдаршсан энэ брэндийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян загвар зохион бүтээгч Жиоржио Арманиг энэ удаагийн “Амжилтын түүх” буландаа онцоллоо. Түүний Emporio” дэд брэндийн хавар зуны 2023 оны коллекцын загварын шоу тун удахгүй болох юм.

Дайны үед өнгөрүүлсэн бага нас

Арманигийн бага нас дэлхийн II дайны үед Миланы зүүн өмнөд хэсэгт орших жижигхэн хотод өнгөрчээ. Хотод нь бөмбөг хаях үеэр тэр кино театртаа орогнон аюулаас хол үлдэж байсан тухайгаа хэвлэлд дурсан ярьсан байдаг. Мөн есөн настай байхдаа найзуудтай тоглож яваад уут дүүрэн сумны дарь олж байжээ. Тэд юу гэдгийг нь тухайн үедээ мэдээгүй тоглоом болгон ашиглаж байтал дэлбэрсэн байна. Үүнээс үүдэн Армани үхэл амьдралын зааг дээр зургаан долоо хоногийг эмнэлэгт өнгөрүүлсэн юм байна. Энэ үед үүссэн арьсны шарх нь одоог хүртэл эдгэрээгүй аж.

Тэрбээр одоогийн Украин, Оросын хооронд үүсээд буй хурцадмал байдлын тухай “Хүмүүс хэрхэн шаналж байгааг мэдээгээр  хараад одоогийн минь хийж буй зүйл ямар ч утгагүй санагдсан. Гэсэн ч энэ мэдрэмжээ би ялахыг хичээж байгаа. Саяхан хийсэн эмэгтэйчүүдийн хувцасны загварын шоугаа би ямар ч хөгжимгүй хийсэн нь үүнтэй холбоотой. Учир нь хоёр улсын хоорондох мөргөлдөөн эхэлснээс цөөн хоногийн дараа би шоугаа хийж таарсан юм. Энэ тухай үнэхээр ярьж чадахгүй нь ээ” хэмээн уйлж ярьсан байна. Жиоржио Арманиг нэг их нулимс унагадаггүй хүн гэдгийг бид мэдэх билээ.

“Маш сайхан загварын шоу зохион байгуулж байна гэж зүүдэлдэг”

Италийн алдарт загвар зохион бүтээгч Жиоржио Армани өдгөө 88 настай ч загварын шоу хийх нь түүний мөрөөдөл хэвээрээ байна. Энэ тухайгаа тэрбээр “Би 88 настай гэдгээ мартах хэрэгтэй. Үгүй бол бүх зүйл дуусчих мэт санагдах болсон. Өглөө бүр сэрэхдээ өмнөх шиг юу ч болоогүй мэт байхыг хичээдэг. Гэвч “Би 88 настай шүү дээ” гэх бодол шууд орж ирэх нь одоогоор томоохон асуудлуудын минь нэг. Би өнөөдрийг хүртэл хийсэн бүхнийхээ төлөө ямар ч шагнал аваагүй. Үүнд сэтгэл дундуур байдаг. Учир нь би өөрийн ажлаа үнэлүүлэхийг хүсч байна. Энэ бодол л өглөө сэрэх шалтгаан минь болдог. Би юу хийж чадахаа нотлох хэрэгтэй. Заримдаа маш сайхан загварын шоу зохион байгуулж байна гэж зүүдэлдэг. Сэрээд энэ зөвхөн зүүд байсанд сэтгэлээр унадаг” хэмээн ярьсан байна.

“Ажлын төлөө боол мэт зүтгэдэг”

Жиоржио Армани өөрийгөө ганцаардсан, нийгмийн биш, ажлын төлөө боол мэт зүтгэдэг хэмээн тодорхойлдог аж. Энэ тухайгаа “Эргэн тойронд юу болж байгааг мартаж, төлөвлөгөөгөө гаргахын тулд би өөрийгөө тусгаарладаг. Дургүй жимээрээ явахгүй байх нь зөв шийдэл гэдгийг би мэднэ.  Тиймээс  миний гэр бүл, ажлынхнаас өөр надад найз байдаггүй би ухаарсан” гэжээ.

The Bloomberg” Арманигийн нийт хөрөнгийг 9.5 тэрбум ам.доллар хэмээн тооцоолсноор тэрбээр дэлхийн хамгийн баян загвар зохион бүтээгч болсон юм. Мөн Түүний Армани брэндийн бүтээгдэхүүнүүд өнгөрсөн онд дөрвөн тэрбум ам.долларын орлого олсон нь ямар их амжилттай яваагийн илрэл болов уу.

Тэрбээр өөрийн компаниа анх найз Сержио Галеоттитэй хамтран үүсгэн байгуулсан байдаг. 11 насны зөрүүтэй хамтрагчид 1966 онд далайн эрэг дээр уулзах үед Армани эрэгтэйчүүдийн хувцасны загвараа зохион бүтээж байжээ.

Энэ тухай Армани “Сержио бол надаас илүү их урам зориг, эрч хүчтэй, тэсрэлттэй хүн. Тиймээс түүнтэй хамтран ажилласандаа үнэхээр их баяртай байдаг. Зоригтой Сержио, ямар ч эгогүй бид хоёр маш сайхан зохицсон. Заримдаа тэр хүн чанаргүй мэт, харин зарим үед хэтэрхий их сайхан сэтгэлтэй болчихдог” гэж дурсжээ.

Мөн тэрбээр Англи хэл сурахыг хүсдэг ч одоо хүртэл сайн сурч, Англиар ярьж чаддаггүйдээ харамсаж явдаг аж. Гэхдээ Жиоржио Армани эх хэлээрээ өөрийгөө бүрэн гүйцэд сайн илэрхийлж чаддаг учир хэвлэлд ярилцлага өгөхдөө Италиар ярьдаг байна.

 “Өнгөрснийг оюун санаанаасаа таягдан хаядаг”

Улирал бүрийг хэрхэн угтдаг тухай тэрбээр “Хоосон бичгийн цаастай эхлүүлдэг. Мөн өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн муу муухай бүхнийг оюун санаанаасаа таягдан хаядаг. Тэгээд яг одоо цаг дээрээ төвлөрнө. Ажлынхан хэрхэн ажиллаж байгааг ажиглана. Заримдаа тэднийг хараад биширдэг бол заримдаа сэтгэл дундуур үлдэх үе бий. Шинэлэг зүйлийг санаачилж чадсан загвар хамгийн гайхалтай нь байж чадна” хэмээн  хариулжээ.

Миний хамгийн том дайсан бол цаг хугацаа

Хэрхэн алдартай загвар зохион бүтээгч болох тухай “Үргэлж шинийг санаачилдаг байх хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүн аль алинд тохирох, сэтгэл хангалуун байлгах хувцас зохион бүтээх нь чухал. Энэ бол бидний нэн тэргүүний зорилго гэдгийг мартаж болохгүй.  Хэний  ч бүтээгээгүй шинэ зүйл санаачлах биш одоогийн байгаа зүйлийг хэрхэн шинэ болгох арга замыг хайж олж болно. Би үйлчлүүлэгчдэдээ хувцсандаа сэтгэл хангалуулан байлгах замаар амьдралыг нь сайхан болгоход тусалж чадна.Миний хамгийн том дайсан бол цаг хугацаа” гэж ярьжээ.

 

Мөн тэрбээр загвар зохион бүтээгчид ажлын зорилгоосоо илүүтэй хэрхэн бусдыг алмайруулсан, шинэлэг зүйл бүтээх вэ гэдэгтээ хэт их анхаараад байдаг мэт санагддаг нь утга учиргүй   гэж боддог байна. Мөн “загварлаг” хэмээх тодорхойлолт түүнд таалагдаггүй аж. Учир нь орчин үеийн трэнд гээд гараад ирэхээр хүмүүс ижилхэн хувцас сонгодог нь түүний сэтгэлийг хамгийн ихээр тавгүйтүүлдэг зүйл юм байна.

Эх сурвалж:CNN

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

2 цаг 6 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

2 цаг 13 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

10 цаг 24 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

10 цаг 24 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

10 цаг 24 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06