Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг өөрчлөх тухай Астанагийн мэдэгдэл

2022-10-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Бид Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын (CICA) гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар CICA-гийн үйл ажиллагааны 30 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 10-р сарын 12-13-ны өдрүүдэд Астана хотод цугларан,

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫХАА ДАРААГИЙН ЧИГЛЭЛИЙГ ДАРААХ БАЙДЛААР ТОДОРХОЙЛОХООР ШИЙДВЭР ГАРГАЛАА:

1. Үүнд бид CICA-г бүрэн эрхт бүс нутгийн олон улсын байгууллага болгон аажмаар, үе шаттайгаар, зөвшилцөлд тулгуурлан сэргээн босгоход чиглэсэн зохион байгуулалттай, хүртээмжтэй, нээлттэй хэлэлцээрийн үйл явцыг эхлүүлнэ;

2. CICA-ийн бүтцийн өөрчлөлтийн үйл явц нь дараах үндсэн зорилтуудыг агуулна: бидний цаашдын хамтын ажиллагааны иж бүрэн чиглэлийг тодорхойлох, мөн хамтын ажиллагааныхаа зохион байгуулалт, институцийн үндсийг бэхжүүлэх;

3. Түүнчлэн бид манай байгууллагыг гишүүн орнуудынхаа эдийн засгийн эрч хүчтэй, шударга, иж бүрэн, тэнцвэртэй өсөлт болон харилцаа холбоо, нийгэм, соёлын хөгжилд хувь нэмэр оруулдаг байгууллага гэж харж байна. Бид аюулгүй, цэцэглэн хөгжсөн бүс нутгийг бий болгох хүрээнд XXI зууны нийтлэг тулгамдсан асуудлуудаа хамтран шийдвэрлэх арга замыг хайх, мөн НҮБ-ын Дүрмийн дагуу маргааныг энхийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэхийн тулд байгууллагынхаа нэг хэсгийн хувьд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ;

4. Манай байгууллага нь үр дүнд чиглэдэг бөгөөд бүс нутагтаа зөвшилцөлд суурилсан олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд бүх гишүүн орнуудын сонирхсон чиглэлд ижил зорилго, зарчмыг баримталдаг бусад улс орон, байгууллага болон форумтай харилцаж, хамтран ажилладаг.

5. Бид өөрчлөлтийн үйл явцын эхний алхам болгон дараах шийдвэрүүдийг гаргалаа:

(1) төр, засгийн тэргүүн нарын уулзалт (Дээд хэмжээний уулзалт), Гадаад хэргийн сайд нарын уулзалт (сайд нарын уулзалт)-ыг цаашид төрийн болон засгийн газрын тэргүүнүүдийн Бага хурал (Саммит) болон гадаад хэргийн сайд нарын зөвлөл хэмээн нэрлэх;

(2) АХАИББХ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захиралыг Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн нэрлэх;

(3) Нарийн бичгийн дарга нарын газар нь улс орнууд руу даргалах эрхээр дамжуулан зохих удирдах байгууллагуудыг батлах ажилд АХАИББХ-ын шаардлагатай баримт бичгүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал дэвшүүлнэ;

6. Гишүүн орнуудын трансформацийн явц ялангуяа, гишүүнчлэлийн шалгуур зэргийг (тохиромжтой үед, шаардлагатай гэж үзвэл) тодорхойлох болно. Энэ хүрээнд тодорхой үр дүнд хүрэхийн тулд Ерөнхий нарийн бичгийн даргын дэмжлэг дор Даргалах эрхийг мөн гишүүн орнуудын дунд нягт зохицуулалт хийж, 2023 онд трансформацийн явцыг хэрэгжүүлэх замын зураглалыг боловсруулах санал ирүүлэхийг гишүүн орнуудаас хүсье;

7. Бид АХАИББХ-ын хөгжлийн 30 дахь жилд бүтээсэн ололт, амжилтуудаа цохон тэмдэглэхийн ялдамд Сайд нарын зөвлөл, Төрийн болон Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн дараа дараагийн уулзалтуудад трансформацийн үйл явцын тухай тайлан гаргахыг даргалагч талаас хүсье.

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

4 цаг 9 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

12 цаг 0 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

12 цаг 0 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

12 цаг 0 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Өчигдөр 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин