С.Эрдэнэ: Төсвийг татахгүй бол АН улс төрийн тэмцэлд шилжинэ

2022-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж мэдээлэл хийлээ.  АН-ын дарга С.Эрдэнэ "Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийсэн. Ардчилсан нам бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж байгаа. Ирэх оны төсвийг сонгуулийн төсөв болгож оруулж ирж байна гэж харж байна. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг эгүүлэн татаж авах шаардлагатай. Төсвийг татахгүй бол АН цаашдаа улс төрийн идэвхтэй тэмцэлд шилжинэ. Улс орны нийгэм, эдийн засаг, иргэдийн ажил, амьдрал ямар байгаа билээ. Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам хүндэрч байна. Төрөөс нийгэмд тустай бодлого, шийдвэр ерөөсөө гарахгүй байна. Төсвийн хөрөнгөөр УИХ-ын дарга нь анимэйшн хийдэг. Ийм байдлаар бид урагшлахгүй. Тиймээс нэр бүхий хүмүүсийг огцруулах шаардлага тавьж байна. Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дараах шаардлагыг хүргүүлж байна. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг Засгийн газар нэн яаралтай эргүүлэн татан авч, Үндсэн хууль болон холбогдох хуулиудын хүрээнд Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн төсвийн төслийг дахин хянан боловсруулж, өргөн барихыг шаардаж байна" гэв.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг нэн даруй огцруулахыг шаардлаа. Хариуг 2022 оны аравдугаар сарын 19-ний дотор АН-д албан ёсоор мэдэгдэхийг шаардлаа. Шаардлагыг хүлээн авч биелүүлээгүй тохиолдолд АН-ын зүгээс бусад улс төрийн нам, олон нийтийн байгууллагууд, иргэд, сонгогчдын өргөн оролцоотойгоор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, бүх нийтийн ажил хаялтад уриалах, зохион байгуулах зэрэг шат дараалсан тэмцлийг хийнэ гэдгээ анхааруулсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

Ddavaa
A
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

4 цаг 10 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

12 цаг 1 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

12 цаг 1 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

12 цаг 1 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Өчигдөр 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин