“Малын өвс тэжээлийн татварыг Засгийн газар яаралтай тэглэх шаардлагатай”

2022-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Пүрэвдорж гишүүн малын өвс тэжээлийн албан татварыг чөлөөлж, малчдын орлогыг дэмжин ажиллах талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар яриа гарсан боловч бодитой нэг ч ажил хийсэнгүй. Иймээс Ерөнхий сайдад малын өвс тэжээлийг гааль болон НӨАТ-ын албан татварыг чөлөөлөх албан бичгийг өгсөн. Хэрвээ энэ татвараас чөлөөлөх юм бол нэг шуудай хорголжин тэжээл ойролцоогоор 9000 орчим төгрөгөөр хямдрах боломжтой.Малчдын татварын асуудлыг шийдэж чадвал махны үнэ буурсан энэ үед хэдэн шуудай ч болов хорголжин тэжээл авч муудсан малаа тэжээх боломж нь бүрдэх юм. Үүнийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас (ХХААХҮЯ) асуухаар манайд хангалттай хэмжээний малын хивэг байгаа гэж хариулдаг. Гэвч малын хивэг баруун аймгуудын нутгаар асар өндөр үнээр зарагддаг.  Баруун аймгуудын нутгаас ирсэн малын өвс тэжээлийн татварыг тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай шийдэх шаардлагатай.  Х.Болорчулуун сайд Дорнод аймгаас сонгогдсон. Тус аймагт малын өвс тэжээлийн асуудал байдаггүй. Гэтэл манай баруун аймагт чулуу долоох нь холгүй явж байж мал нь тарга авдаг" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

4 цаг 10 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

12 цаг 0 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

12 цаг 0 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

12 цаг 0 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Өчигдөр 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин