Орон нутгийн замд зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн хот руу буцаана

2014-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.Уянга

Урин дулаан цаг болж хөдөөг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэн. Иймд НЗЦГ-аас орон нутгийн замд хяналт тавихаар болжээ. Зөрчил илэрсэн тээврийн хэрэгслүүдийг хот руу буцаах бөгөөд  энэ сарыг дуустал 24 цагаар хяналт тавих юм. НЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс Хөдөлгөөний Аюулгүй Байдлыг Хангах хэлтсийн албан хаагчидтай хамтран Улаанбаатараас Дархан, Эрдэнэт, Налайх, Багануур, Төв аймгийн Лүн, Баянцогт сумын чиглэлд зорчиж буй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний жолооч, хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавьж байгаа юм.  Шалгалт эхэлснээс хойш  багагүй зөрчил илэрчээ. Тухайлбал Завхан аймгаас Улаанбаатар хот руу явж байсан 85-16 ЗАА дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч 44 зорчигчтой  хурд хэтрүүлсэн,Говь-Алтай аймгаас -Улаанбаатар  хот руу явж байсан 03-51 ГАА дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нь 39 зорчигчтой хурд хэтрүүлсэн, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явж байсан 96-09 АРХ дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Лхамаа мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, ээлжийн жолоочгүй,8-20 ЗАА, 84-85 БНХ дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нар нь ээлжийн жолоочгүй замын хөдөлгөөнд оролцож явахад нь саатуулан Улаанбаатар хот руу буцаажээ. Иймд жолооч нарыг  орон нутагт зорчих, орон нутгаас нийслэлийг зорихдоо  замын хөдөлгөөний дүрэм болоод бусад нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийн хэрэгжилтийг сайтар дагаж мөрдөхийг НЗЦГ Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхааруулж байна.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 40 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 52 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 58 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин