Х.Батболд: Сумаа хөгжүүлэх гурван үе шаттай төлөвлөгөө хэрэгжүүлж байна

2014-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.РАГЧААСҮРЭН

Монголын хамгийн өмнөд хязгаар нутаг Өмнөговь аймгийн Баян-Овоо сум байгуулагдсаны 90 жилийн ойг угтгаж сумын Засаг дарга Х.Батболдтой ярилцлаа.

-Монголд гурван Баян-Овоо сум бий. Баянхонгор, Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас гадна эх орны алтан босго болсон танай сум. Сумынхаа онцлогийг танилцуулна уу?  

-Манай сум 1924 онд Эрдэнэтолгой гэдэг газар анх байгуулагдсан. Баруун, зүүн хойт талаараа өөрийн аймгийн Номгон, Ханбогд, Цогтцэций, Ханхонгор сум, өмнө талаараа БНХАУ-тай хил залгаа оршдог. “Оюу Толгой” уурхайн яг баруухан талаас манай сумын нутаг эхэлдэг гэвэл илүү ойлгомжтой. Нийслэл Улаанбаатар хотоос 669 км, Даланзадгад хотоос 165 км, Номгон, Ханбогд, Цогтцэций сумаас адилхан 100 км зайтай. Газар нутгийн талбай нь 11 300 ам км. Байгалийн үзэсгэлэнт Алтайн нурууны үзүүр Их хачиг, Өндөр богд, Аргалант,Тогоо хайрхан Жаргалант зэрэг уул нурууд, Заг сүжийн говь, Зах гурван Зээмэг, Бунхант тал зэрэг хөндий говь хосолсон уудам нутагтай. Олон түмэн 

“Зах гурван Зээмэг

Заг сүжийн говь

Дэн цагаан хошуу

Дэврэх хар эрэг

Нэр нь хүртэл найраг

Нээрээ сайхан нутаг Баян-Овоо...” гэсэн магтаалаар нь сайн мэднэ.  Манай сум 1600 хүн амтай, 100 гаруй мянган толгой малтай. Мал аж ахуйн үйлдвэрлэл голлодог. Сүүлийн жилүүдэд тэмээ, хонь, ямаагаа түлхүү өсгөлөө.  Манайхаас алдар гавъяатай олон түүхэн хүн төрж гарсны манлайд нь Монголын гурван төрд зүтгэж явсан Буниагийн Дорж мээрэн орно. Орчин үед нэрд гарсан хүмүүсээс Боловсролын их сургуулийн ректор, Ардын багш О.Отгонсүрэн, Соёлын гавъяат зүтгэлтэн, бөх тайлбарлагч А.Ганбаатар гээд цаашаа хөвөрнө. Монголын домогт их аварга Идэр Дампилын нутаг гэдгээрээ үндэсний бөхийн уламжлалтай. 

-Оюу Толгойн хажууд учраас танай сум эрдэс баялаг ихтэй биз дээ? 

-Ботгын мөнгөний орд, Алаг толгойн алтны нөөц, Ямаатын уулнаас Цагаан толгой хүртэл орших зэсний орд, нүүрс, занар, жонш, шөрмөсөн чулуу, шохой, шороон будаг, сагар, барилгын өнгөлгөөний чулууны арвин нөөц тогтоогдсон. Шивээ уул, Тогоо, Жаргалант, Баруун Оюу Толгойн орчимд зэс алтны, Зайрмагтайд усны хайгуул шинжилгээг Канадын хөрөнгө оруулалтаар хийсэн. Дэн цагаан хошуу, Шарзаг, Гурамсангийн хөндий, Таван алдад гүний цэвэр усны нөөцийг илрүүлсэн. Эрдэс баялгаас гадна түүхэн дурсгал ихтэй. Ази тивд хүн анх үүссэн эртний бууц бүхий Оцон мааньтийн цохиог эрдэмтэд олж тогтоосон. Аргалантын хярын Чингис хааны нум саадгийн тавиур байдаг. Гурамсангийн хоолой, Уруйн цавд хаадын цэргийн балгас, цонж зэрэг түүх дурсгалын газартай. Могойтын чулуужсан дөрвөн метр могой, Налихын 16 метр урт чулуун мод, Хөрхийн хүн чулуун хөшөө, зургаан талт чулуунууд гээд түүх соёлын үнэт олдворуудыг тоочвол зөндөө.

 -Түүхэн ойгоо угтсан бүтээлч ажлууд хийсэн байх. Бүтээн байгуулалтаасаа онцолвол? 

-Сумын эрчим хүчний хангамжийг үе шаттайгаар шийдэж төвийн эрчим хүчинд бүрэн холболоо. Нутгийн мал сүргээ эрчимжүүлэн туслах аж ахуйг хөгжүүлж, хүнсний болон түүхий эдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн. Ноолуурын чиглэлийн ямаа, хонийг үзэмчин, Гавилуутын илүү нугаламт, Галбын улаан тэмээг ноос сүүний чиглэлээр өсгөж, адууны хурдан удмыг нь сайжрууллаа. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах цэг байгуулж, ноос угаах,  оёдол, хатгамал болон цагаан идээ, талх, нарийн боовны жижиг үйлдвэрлэлийг дэмжин ажлын байр нэмэгдүүлсэн. 

Соёлын төв, спортын танхим, сумын удирдлагын төв, сургуулийн хүүхдийн 150 ортой дотуур байрны барилгыг шинээр бариуллаа. Иргэдийг мэдээллээр хангах сурталчилгааны төв байгуулж ажилд оруулсан. Орон нутгийг сурталчлах танхимыг тохижуулан, соёлын өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, номын сангийн цахим үйлчилгээг нэвтрүүллээ. Анагаахын уламжлалт эмчилгээг хөгжүүлж, түргэн тусламжийн автомашиныг шинэчиллээ. Хувийн орон сууц барих айл өрхийн судалгаа гаргаж барилгын материалын хөнгөлөлт үзүүлэх замаар иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг эхлүүлсэн. Сумын төвийн гудамж талбайг гэрэлтүүлж, хэв журам хангуулах цагдаагийн хэсгийн байр тохижуулаад байна. 

-Сумаа хөгжүүлэхэд хойшдоо ямар зорилт тавьж ажиллах вэ ? 

-Сум хөгжүүлэх гурван үе шаттай төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Энэ нь хөгжлийн суурь бий болгох 2010-2013 он, бүтээн байгуулах 2014-2017 он, өндөр үр ашгийн 2018-2021 он гэж хуваагдаж байгаа. Мал аж ахуйн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, цөлжилтийг сааруулан, говьд өрхийн тариалан хөгжүүлнэ. Мал хамгаалах санг арвижуулж тэжээлийн нөөц бүрдүүлэн, билчээрийн усан хангамжийг сайжруулна.

Говьд ховор гахай, шувуу үржүүлэх санаачилгыг дэмжинэ. Кокс химийн үйлдвэрээс сумандаа бодит хөрөнгө оруулалт хийлгэж, ажлын байр нэмэгдүүлэх зорилт тавьсан. Их хачиг, Баянгийн нүүрсний орд, Долоогийн шохойн чулууны үйлдвэрлэлийг эхлүүлж зэргэлдээх сумдын аж ахуйн газарт бүтээгдэхүүнээ нийлүүлэн тогтвортой хөгжлийн сан байгуулахаар төлвөлсөн. Боловсролын салбарт хөрвөх чадвартай багш бэлтгэж, цэцэрлэгийн явуулын багшийг орон тоогоор ажиллуулна. Сумандаа хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж буй оюутныг тэтгэлэгт хамруулж дэмжинэ. Уул уурхай, аялал жуулчлалын салбараас орсон хөрөнгө оруулалтаар залуу гэр бүлийг дэмжих сан бий болгох зорилттой.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин