Б.Гантулга: Нээлттэй хувьцаат компани олон болсноор далд эдийн засаг буурна

2022-10-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Улаанбаатар үнэт цаасны биржийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Эдийн засаг хүндрэлтэй үед банк, ББСБ-ууд IPO гаргаж буй нь зөв алхам мөн үү. Зарим эдийн засагч эрсдэлтэй гэж үзэж байгаа?

-Аль үеийг хүндрэлтэй гэж хэлэхээс хамаарна. Миний мэдэхийн сүүлийн 10-20 жил эдийн засаг хүнд байна гэж ярьцгаалаа. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, баялгийг нийтийн хөдөлмөр дээр суурилж тэгш хуваарилдаг болоогүй цагт ийм байсаар л байна. Тогтвортой байдал бий болгохын тулд дотоодын үйлдвэр, үл хөдлөх, уул уурхайн салбарууд тасралтгүй хөгжих хэрэгтэй. Эдгээр салбаруудыг дэмжих урт хугацааны санхүүжилт, хөрөнгө оруулалтыг бий болгодог хувийн хөрөнгө оруулалтын сангууд хэрэгтэй.

Банк, ББСБ, үйлдвэр байх нь хамаагүй. Олон нийтэд хувьцаа санал болгож, үйл ажиллагаагаа нээлттэй болгон ашгаа хуваагаад ард иргэд, хөрөнгө оруулагчдынхаа дэмжлэгийг нийгэмд авч явах нь аль ч талдаа ашигтай. Хойшлуулах онцын шаардлага байхгүй гэж үзэж байна. Харин ч эдгээр алхмуудыг хурдан хийх тусам эдийн засаг зөв зүг рүү чиглэх алхам болно.

-Голлох арилжааны банкууд IPO гаргаснаар Монгол Улсын эдийн засагт ямар үр нөлөө гарах бол?

-Монгол Улсын банк, санхүүгийн салбарын голлох тоглогчид болох банкууд IPO гаргаснаар иргэд, хөрөнгө оруулалтаас ашиг хүртэх боломжийг олгоно. Нөгөө талдаа улстөрчид, олон нийтийн шүүмжлэлд өртдөг энэ салбар олон хөрөнгө оруулагчтай болж, тодорхой хэмжээний нийгмийн дархлаатай болох боломжтой.

Үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл, уул уурхайн компаниуд IPO-гоор босгосон хөрөнгөөрөө барилга барьж, тоног төхөөрөмжөө бэлтгэснээр тухайн мөнгө ашиг үйлдвэрлэж эхлэхэд тодорхой цаг хугацаа шаарддаг. Тэгвэл арилжааны банкны онцлог нь IPO-гоор босгосон мөнгөөр зээл олгон эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг үйлдвэрлэх боломжтой байдаг нь банкуудын ашигтай ажиллагаанд ч сайнаар нөлөөлнө. Иргэд хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг богино хугацаанд харах, хөрөнгийн зах зээлд тавих анхаарал, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой иргэдийн тоо ч нэмэгдэх боломж бүрдэнэ.

-Иргэд олон сонголт дундаас хэрхэн эрсдэлгүй, зөвийг нь таних вэ. G-time, койн, “Бэлтэс Мөрөн” гэх байгууллагын хэргээс шалтгаалж, хүмүүсийн итгэл буурч байгаа болов уу?

-Эдгээрийг санхүүгийн байгууллага гэж хэлэх нь буруу. Хөрөнгийн зах зээл, арилжааны банкны IPO бол тэс өөр зүйл.

Дээр дурдсан жишээ бүрийг тайлбарлая. “G-Time”, “Бэлтэс мөрөн” бол санхүүгийн байгууллага биш. Мөн хөрөнгийн зах зээл дээр ч үйл ажиллагаа явуулаагүй. Тиймээс хуулийн байгууллага шалгаж байгаа. койн буюу криптовалют нь зөвхөн Монгол Улсад биш дэлхий дахинд шинээр бий болж буй блокчейн технологи дээрх төвлөрсөн бус төлбөрийн хэрэгсэл юм. Өнгөрсөн жил Монгол Улсад 60-70 койн нэртэй зүйл гарлаа. Эдгээрийн дунд албан ёсоор блокчейний бүртгэлээ хийж олон нийтэд мэдээллээ нээлттэй хүргээд, үйл ажиллагаа нь амласны дагуу явж буй криптовалютууд бий. Харин койн гэдэг нэрийг ашиглан бусдыг залилж, мөнгө босгосон ч хүмүүс байна. Блокчейн технологийн онцлог нь нийтэд нээлттэй байдаг. Тэгэхээр иргэд дам яриагаар биш баталгаатай мэргэжлийн байгууллагад хандаж хөрөнгө оруулалтаа хийж, удирдах нь зүйтэй.

-Эдгээрээс харвал 30 гаруй жилийн түүхтэй хөрөнгийн зах зээлийн салбарын хөгжил ямар түвшинд байна вэ?

-Нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт сонирхож, хийж буй иргэд, аж ахуйн нэгжийн тоо өсөж байгаа нь туйлын сайн хэрэг. Нөгөө талдаа дэлхийн хөгжилтэй харьцуулбал жаахан хүүхэд гэсэн үг. Хөрөнгийн зах зээл цаашид хөгжих асар их боломж бий. Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-6 нь л олон нийтэд хувьцаагаа гаргасан. Үлдсэн нь ирээдүйд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын хэмжээнд өрсөлдөөнд гарах боломжтой. Мөн урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан олноор гарч ирж буй нь сайн хэрэг. Түүнчлэн хувийн тэтгэврийн сангууд бий болвол хөрөнгийн зах зээлийн өгөөжийг хүртэх иргэдийн тоо нэмэгдэнэ.

-Цаашид бусад улсын туршлагад тулгуурлаж, энэ салбарыг хэрхэн зөв хөгжүүлэх вэ?

-Хөрөнгө оруулалтын санг орлогын албан татвараас чөлөөлөх, хувьцаат компаниудын ногдол ашигт тавигддаг давхар татварыг хөнгөвчлөх шийдлүүд бол энэ зах зээл хөгжихөд зайлшгүй шаардлагатай зохицуулалтууд юм.

Аль ч улсад нээлттэй хувьцаат компани олон байх тусам ашигтай. Ийм тохиолдолд компаниуд ашгаа нуух, давхар баланс хөтлөх, татвараас зугтах шаардлагагүй болно. Ашгаа багасгана гэдэг нь компанийн эзний эзэмшиж буй компани, хөрөнгийн үнэлгээ нь буурна гэсэн үг. Хэн ч өөрийнхөө хөрөнгийг үнэгүйдүүлэхийг хүсэхгүй. Тэгэхээр нөгөө талдаа улс орны татварын орлого өсөж, далд эдийн засаг буурах боломжтой.

Харин компанийн эзэд бизнес эрхлэгчдэд хөрөнгийн зах зээлээр дамжуулан ямар ч зээлийн хүү, эргэн төлөлтийн дарамтгүйгээр санхүүжилт, хөрөнгө оруулалттай болно. Манай зарим ХХК-ийн баланс, орлогын тайланг харахад эздийн өмчөөсөө их зээлтэй, цэвэр ашгаасаа өндөр хэмжээний мөнгийг зээлийн хүүнд зарцуулдаг. Үүнээс гарах гарц нь хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах гэж ойлгож болно. Иргэдэд өөрсдийн сонирхсон салбар, үйл ажиллагааны чиглэлийн компанийнхаа хувьцаанд хөрөнгө оруулалт хийж, тэндээсээ ногдол ашгаа хүртээд, ханш өссөн тохиолдолд ханшийн зөрүүнээс нэмэлт ашиг хүртэх боломжийг бүрдүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 198 (6930)

 

Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

1 цаг 48 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

1 цаг 48 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

1 цаг 48 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

16 цаг 16 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

18 цаг 19 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

18 цаг 25 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

18 цаг 27 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

18 цаг 28 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

18 цаг 29 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

18 цаг 30 мин