Шакира: Жерар Пике намайг эрчүүдтэй хамт видео клипт тоглохыг хориглодог

2014-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Сансар

Колумбийн алдарт поп дуучин Шакира 37 нас хүрсэн хэдий ч Рианнатай хамтран дуулсан “Can't Remember to Forget You” хит дууныхаа клипийг цацаж, Бразилд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ажиллагаанд оролцон “La la la-Brazil 2014” дуугаа толилуулахын сацуу дөрвөн жил завсарласны дараа шинэ цомог гаргах гээд шаргуу  ажиллаж яваа нэгэн. Үүнээс гадна тэрээр өнгөрсөн сарын сүүлээр “Facebook” сүлжээнд 100 сая дэмжигчтэй болсон анхны хүнээр тодорсон билээ. Энэ бүхний хажуугаар хөдөлмөрч бүсгүй ой долоон сартай хүү Милан, өөрөөсөө арав дүү найз залуу, “Барселон” багийн алдарт хөлбөмбөгчин Жерар Пикед цаг зав гаргахаа мартдаггүй. Дурлалт хосын дотны найз хөгжимчин Карлос Вивесийн ам алдсанаар, Шакира дахин жирэмслэж, тун удахгүй Милан хүүгээ дүүтэй болгох  гэж байгаа ажээ. Хөгжмийн ертөнцөд нөлөө бүхий “Billboard” сэтгүүлд ярилцлага өгөхдөө тэрээр юу гэж ярьсныг сонирхуулж байна.

-Таны найз залуу, хүүгийн тань аав Жерар Пике нэлээд хартай гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн үү?

-Тэгтлээ хартай гэж би хэлж чадахгүй. Гэхдээ Жерар намайг эрчүүдтэй хамт видео клипт тоглохыг хориглодог болсон. Иймд би дасал болсон клипүүдээ  хийх боломжгүйд хүрсэн.

-Үүнд та харамсдаг уу?

-Өчүүхэн төдий ч харамсдаггүй. Харин ч ийм хорио цээр надад таалагддаг шүү. Ер нь эр хүн хайрт эмэгтэйгээ бусдаас цаг ямагт харамлаж, хамгаалж явдаг байх аа. Үүнд буруу зүйл байна гэж үү. Одоо миний өгзгийг видео дээр таалах эрхтэй ганц хүн Рианна л болж дээ. (Инээв)

-Та “Facebook”-ийн дээд амжилтыг эвдэн хамгийн анх 100 сая дэмжигчтэй боллоо. Энэ амжилтын тань нууц юу вэ?

-“Facebook”надад төдийгүй өөр олон дуучинд тайз болон үзэгчдийн хоорондын заагийг арилгаж өгөхөд тус дэм болдог. Энэ нь надад маш их таалагддаг юм.

-Ингэхэд та хэр гэл бүлсэг хүн билээ?

-Би болж өгвөл Жерар, Милан хоёртойгоо гэртээ аль болох их хугацаа өнгөрөөхийг эрмэлздэг. Харамсалтай нь санаснаар болохгүй юм. Амжуулах ажил дэндүү их байна даа.

-Тэгвэл Та амжилтын төлөө хувийн амьдралаа золиослох чадвартай юу?

-Хөгжмийн ертөнцөд өөрийн олсон байр сууриа алдалгүй амжилтын өөд тэмүүлэхийг хүсдэг үү гэвэл би “Тийм” гэнэ. Гэхдээ үүний төлөө бүхнээ золиослохыг хүсэхгүй ч амжилтад хүрнэ гэдэг маш том таашаал шүү дээ.

-Таныг тун удахгүй дахин амаржина гэсэн. Милан дүүтэй болохдоо баярлах байх даа?

-Мэдээж баярлах байх. Гэхдээ одоогоор түүний хийх дуртай ганц зүйл гэвэл аавыгаа хөлбөмбөг тоглохыг зурагтаар харж суух л явдал. Хүүхэлдэйн кино бус хөлбөмбөг л үзэх хоббитой хүн дээ, миний хүү.

-Жерар Пике та хоёр хоёрын хоёр хүүхэдтэй болох нь. Гэтэл яагаад одоо хүртэл албан ёсоор гэрлэдэггүй юм бэ?

-Гэрлэлтээ заавал албан ёсоор баталгаажуулах ямар хэрэгтэй юм бэ. Гэхдээ энэ талаар бид хоёрт бодсон юм бий. Үүнийгээ одоохондоо олны хүртээл болгомооргүй байна.

 

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин