Сагсан бөмбөгийн дэлхийн аваргыг “ТV9” телевиз шууд дамжуулна

2014-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ЭНХТӨГС

Сагсан бөмбөгийн 17 дахь удаагийн ДАШТ энэ сарын 30-аас ирэх сарын 14-ийг дуустал Испани улсад  болно. Испанийн Мадрид , Барселона, Си­вилля хотод болох тус тэмцээнд дэлхийн шил­дэг сагсчид чуулах юм.

Дэлхийн эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий араас хүлээлт үүсгээд буй тус тэмцээнийг “Тv9” телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулахаар болжээ. Телевизийн хамт олон  2010 онд Турк улсад болсон 16 дахь удаагийн дэлхийн аваргын тэмцээнийг шууд дамжуулж байсан туршлагатай. Тиймээс сагсан бөмбөг сонирхогчдод  мэргэжлийн өндөр төвшинд, сонирхолтой болон содон агшинг алдалгүй үзүүлнэ гэдгээ амлалаа. Харин энэ удаагийн тэмцээний тайлбарлагчаар  гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал болон Б.Дамба, С.Тулга нар ажиллах юм. Тэд үдэш бүрийн 19:30, 22:30 болон 03:00 цагуудаас үзэгчидтэйгээ уулзах гэнэ. Тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцох бол Ази тивээс гурван улсын баг оролцохоор болжээ. Мөн тэмцээний өмнө МҮСБХ-оос фанатуудынхаа дунд шилдэг 24 багийн тоглолтыг зохион байгуулахаар болсноо дуулгав. Оролцогчид энэ сарын 13-20-ыг дуустал дэмжиж буй багийнхаа нэр, логог ашиглан тэмцээнд оролцох боломжтой. Тэмцээний шууд дамжуулалтын хамтран зохион байгуулагчаар “MCS coca cola”, “Skytel”, “MNBA sport tv” болон МҮСБХ-ны хамт олон ажиллаж байна. Сонирхуулахад өнөөдрөөс үдэш бүр 22:30 минутаас “Тv9” телевизээр тэмцээнд оролцох багуудын танилцуулга, нэвтрүүлэг гарч эхлэх юм байна.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин