Экспортын барааны 50 хувийг нүүрс эзэлжээ

2022-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр энэ оны эхний есөн сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 15276.1 сая ам.доллар болж өсчээ.

Энэ нь 2021 оны мөн үеэс 3744.7 сая ам.доллар буюу 32 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспортын хэмжээ ч нэмэгдэж импортын дүнгээс 2563.2 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс ч эерэг гарчээ.

Нийт экспортын барааны 50 хувийг нүүрсний экспорт, 24 хувийг зэсийн баяжмалын экспорт эзэлсэн байна. Эхний есөн сарын байдлаар 19 сая тонн нүүрс экспортолсон бол зэсийн баяжмалын экспорт ч өнгөрсөн хоёр жилийн мөн үеэс өсчээ.

Харин мал махны экспорт өнгөрсөн оны мөн үеэс буурч дөрвөн мянган тоннд хүрсэн бол алт 12.9 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 63.4 хувиар, ямааны самнасан ноолуур 5.9 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар тус тус өссөн байна.

Импортын хувьд автобензин 483.5 мянган тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 33.6 хувиар өссөн бол дизель түлш 698.3 мянган тонн болж 5.4 хувиар буурсан байна. Харин импортоор орж ирж байгаа суудлын автомашины тоо 51700 ширхэг болж өнгөрсөн оны мөн үеэс 24.6 хувиар өссөн бол ачааны автомашины импортын хэмжээ буурчээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

7 цаг 38 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

15 цаг 29 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

15 цаг 29 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

15 цаг 29 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Өчигдөр 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин