“NCD” групп 20 жилийн хугацаанд 200 мянган мод тарьж ургуулжээ

2022-10-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” аяныг дэмжин, “Ногоон ирээдүйг бүтээнэ” гэх эрхэм зорилготой үндэсний шилдэг бүтээн байгуулагч NCDгруппээс 20 жилийнхээ ойн хүрээнд 2022 онд  20 мянган  мод тарих аян эхлүүлээд байгаа билээ. 

Жил бүрийн тав, аравдугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагийг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар бүх нийт “Мод тарих Үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд NCD групп Богд уулсын Ум аманд 2014 оноос хойш 6200 гаруй мод тарьсан юм. Энэ жил Улаанбаатар хотоос 50 км-ийн зайд байрлах бидний хэлж заншсанаар 52-ын даваанд нэмж 500 мод суулгалаа. 

NCD группийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдыг бууруулах, ногоон байгууламж, ногоон орчныг бий болгох чиглэлээр өнгөрсөн хугацаанд өөрийн бүтээн байгуулж буй хотхон хорооллуудын орчны тохижилт болон Туул голын эрэг дагуу, Богд Хан уулын арын хэсэг болох Ум аманд, Дорноговь аймгийн Хамрын хийд , СХД-ийн XX  хорооны нутаг дэвсгэр Баянголын ам зэрэг газруудад долоон  Ривер гарден хотхон барихуйц буюу нийт 180 мянган мод, бут, сөөг тарьж, ургуулан, 13 хөлбөмбөгийн талбайтай дүйцэхүйц талбайд буюу 100 мянга орчим метр квадрат талбайг зүлэгжүүлжээЭнэ бүх ажлыг мэргэжлийн хүнээр тарьж, ургуулан, арчилсаар ирсэн билээ. 

Анх 2013 онд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, дуу чимээний бохирдлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор Богд уулын Ум аманд мод тарьж эхэлсэн. Тухайн үед тарьж байсан суулгац дунджаар 1.5 метрийн хэмжээтэй суулгац байсан бол өдгөө жилд дунджаар 50-60 см урган хамгийн өндөр нь  гэхэд хэдийн таван метрт хүрч, 6200 гаруй мод бүхий бичил ой үүсээд байна. Тус бичил ойд Богд уулын тусгай хамгаалалттай 32 аманд ургадаг шинэс, нарс, улиангар зэрэг эндемик моддыг тарихаас гадна нийт найман төрлийн ургамал үрслүүлэн бойжуулсан байна. Энэхүү Богд уулын Ум амын ойжуулалт нь хувийн аж ахуй нэгжийн санаачлан хийсэн хамгийн анхны уулын усжуулалтын системтэй томоохон төсөл гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн 2015 онд “Хамгаалагдсан үндэс өндөр бүтээмжит” технологиор жилдээ мянган ширхэг мод тарих хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрыг Баянголын аманд эхлүүлж, халаалттай хүлэмж бүхий мод үржүүлгийн газар байгуулан ажиллаж байна.

Зөвхөн Улаанбаатар хотын ногоон байгууламжид анхаараад зогсохгүй нийгмийн хариуцлагын хүрээнд барьж байгуулсан төслүүдийнхээ гадна талбайн ногоон байгууламжид тэд анхаарлаа хандуулсаар ирсэн. Тухайлбал, энэ онд Ховд аймгийн Булган сумын өрхийн эмнэлэгийн барилгыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж өгөхдөө гадна талбайд нь гацуур, нарс, монос зэрэг нийт найман төрлийн 100 гаруй мод суулган, 263 метр квадрат талбайг батууль болон согооворын холимог үрээр зүлэгжүүлэх ажлыг ч мөн хийж гүйцэтгэсэн байдаг юм. Үүнээс өмнө 2014 онд Төв аймгийн Баян суманд 65 хүүхдийн Дэлбээ цэцэрлэг барьж, улсад хүлээлгэн өгөхдөө мөн л 1000 гаруй м2 талбайд зүлэгжүүлжлт хийж,  нарс, улиангар, улиас, хус, тэхийн шээг, үхрийн нүд гэх мэт нийт 70 ширхэг мод, сөөг тарьж ургуулж байсан удаатай.

Эх сурвалж: www.polit.mn

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

4 цаг 36 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

4 цаг 43 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

12 цаг 53 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

12 цаг 53 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

12 цаг 53 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06