Кейс: "Ондо" Харилцаа холбооны зохицуулах хороог шүүх дээр ялав

2022-10-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг “...сонгон шалгаруулалтаар олгох…” гэж заажээ. Нэхэмжлэгч “Ондо” ХХК-аас “…үүрэн холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох хэм, хэмжээг тогтоосон нь хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт бий болгосон. Хуульд нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргаагүй (тухайлбал, нэг этгээд өргөдөл гаргасан) тохиолдолд сонгон шалгаруулалтгүйгээр олгох зохицуулалттай...” гэх үндэслэлээр журмын дээрх заалтыг хүчингүй болгуулахаар маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар, “Ондо” ХХК нь “Радио давтамж ашиглах эрхийн бичиг (гэрээ)” “Интернэтийн үйлчилгээ эрхлэх” болон түүнд суурилан “Ярианы үйлчилгээ” эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус авч, эдгээр тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ. Давж заалдах шатны шүүх дээрх маргааныг анхан шатны журмаар хэлэлцээд “…журам батлах бүрэн эрх нь хариуцагчид хуулиар олгогдсон бөгөөд хууль зөрчсөн байдал тогтоогдоогүй...” гэж дүгнэн,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүх давж заалдах журмаар хэргийг хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Харилцаа холбооны тухай хуульд “Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно” гэж заасан нь тодорхой нэг нутаг дэвсгэрт адил төрлийн үйлчилгээ үзүүлэхээр хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан тохиолдолд сонгон шалгаруулалтаар, харин бусад тохиолдолд өргөдлөөр шийдвэрлэж болохыг хууль тогтоогч ялгамжтай зохицуулсан  гэж үзэхээр байна. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-аар үүрэн холбооны  бүхий л үйлчилгээ (үүнд яриа, дамжуулалт, дугаарлалт)-ний тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулах замаар олгохоор журамласан нь хуулийн дээрх заалт, түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан аливаа хэм хэмжээний акт (журам) нь  “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэв.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн журмын заалтаа өөрчлөн батлах боломжтой, шүүхээс үүнийг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй, шүүхийн дүгнэх хүрээнээс хэтэрсэн гэж үзэж, журмын холбогдох заалтыг хуульд нийцүүлж дахин гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэв.

Эх сурвалж: www.polit.mn

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

7 цаг 38 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

15 цаг 29 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

15 цаг 29 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

15 цаг 29 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Өчигдөр 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин