Парис-2024: Францын хувьсгал өрнөсөн замаар марафончид гүйнэ

2022-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

“Парис-2024” олимпын зохион байгуулагчид марафон гүйлтийн замын маршрутыг баталжээ. 1789 оны аравдугаар сарын 5-нд эхэлсэн эмэгтэйчүүдийн бослого тэмцлийг хүндэтгэн дурсах үүднээс жагсаалын цуваа явж өнгөрсөн газруудаар маршрутыг баталсан талаар Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээлжээ. Тухайн үед талхны өндөр үнийг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал Сена мөрний эрэг дэх хотын захиргааны байрнаас эхэлж, Версалийн талбай хүртэл үргэлжилж байсан бөгөөд марафоны тамирчид энэ зам дагуу гүйхдээ Тьюлрийн цэцэрлэг, Луврын музей, Grand Palais ордон, Эйфелийн цамхаг зэрэг Парис хотын түүхэн дурсгалт, үзэсгэлэнт газруудаар дайран өнгөрөх юм байна. 

Гэхдээ уг зам өгсүүр хэсэг ихтэй тул олимпын дээд амжилт эвдэгдэх магадлал бага гэдгийг зохион байгуулагчид сануулжээ. Уралдааны замын хамгийн өгсүүр хэсэг 13.5 градусын налуу бөгөөд замын хамгийн өндөр хэсэг далайн түвшнээс дээш 183 метр, хамгийн нам дор хэсэг нь 27 метр байх аж. Ерөнхийдөө өгсүүр, уруу ихтэй зам болохоор гүйгчдээс багагүй тэвчээр шаардах болно гэдгийг Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге сануулсан байна. 

1789 онд эмэгтэйчүүдийн эхлүүлсэн эсэргүүцлийн жагсаал эцэстээ Францын хувьсгалыг өрнүүлж, үүний үр дүнд Франц улс орчин үеийн засаглалын хэлбэрээ олоход нөлөөлсөн гэж үздэг. Энэхүү түүхэн үйл явдлыг хүндэтгэх үүднээс эмэгтэйчүүдийн марафон гүйлтийг наадмын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 11-нд явуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

7 цаг 39 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

15 цаг 30 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

15 цаг 30 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

15 цаг 30 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Өчигдөр 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин