Б.Өлзий
Португалийн алдарт хөлбөмбөгч Андерсон Луис де Соуза буюу Деку "Tiger" брэндийн урилгаар энэ сарын 23-нд Улаанбаатарт болох “Tiger Street Football” тэмцээний төлөөлөгчийн хувиар Монголд ирэхээр болжээ. Тэрээр 2003 оноос Португалийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Европын аварга, Дэлхийн аваргад тус бүр хоёр удаа оролцсон юм. 2004 оны Европын аваргаас мөнгө, 2006 оны Дэлхийн аваргад хагас шигшээд шалгарч байжээ. Мөн "Порту", "Барселона", "Челси" зэрэг дэлхийн томоохон клубуудын хагас хамгаалагч байхдаа "Аваргуудын лиг"-т хоёр удаа түрүүлжээ.