Д.Занданбат: 2010-2019 онд хэрэгжсэн төслүүдэд 100.4 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор тусгажээ

2022-10-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж буй. Хэлэлцүүлгийн үеэр Үндэсний Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат ирэх оны төсвийн төсөлд хийсэн аудитыг хураангуйлан танилцууллаа.

Тэрбээр "Төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангаж байгаа эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх, хямралын үеийн эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, зарлага, барааны үнийн өсөлтийг мөнгөний бодлоготой уялдуулахыг хичээжээ.

 

Төсвийн алдагдлыг

 

Засгийн Газрын Үнэт Цаасаар нэг их наяд төгрөг

Засгийн газрын зээлээр 417.5 тэрбум төгрөг

Тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдлээс 132.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр нөхнө гэж тооцжээ" гээд дараах дүгнэлт хийснээ танилцуулав.

 

Аудитын дүгнэлт

2023 оны төсөлд тусгасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтүүд төсвийн тусгай шаардлагыг хангаж байгаа ч өргөн барьсан төсөв урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого зорилттой уялдуулахгүй байх, төсвийн удирдлагын зарим алдагдах эрсдэлтэй нөхцөл байдал хэвээр үргэлжилсээр байна. 

Тухайлбал, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитаар өгсөн зарим зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил дутагдал давтагдсан хэвээр байгаа бөгөөд хүлээгдэж буй үр дүнд хүрээгүй байгаа нь өмнөх дүгнэлтийн ач холбогдол үр нөлөөг бууруулж, төсвийн сахилга хариуцлага шат шатандаа алдагдаж байгааг харуулж байна.

Улс орны гадаад, дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх, халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг хадгалах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарч байна.

Төсвийн төсөлд тусгасан зарим хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилт боломж нөхцөлийг үндэслэлтэй судалж ангилах, эрэмбэлэх ажиллагааг дутуу хийснээс ирээдүйд бий болох үр дагавар нь зардлыг улам нэмэгдүүлсэн үр ашиг, үр дүнгүй болгох эрсдэлтэй байна.

Тухайлбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор 2023 онд цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажлыг хугацаан өмнө хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан байна. Цахилгаан автобусны хэрэглээ, цэнэглэх цэгүүдийн байршлыг тодорхойлох, газар чөлөөлөх асуудлыг бүрэн шийдээгүй байгаа нь энэ ажлыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхгүй байх нөхцөл өндөр байгааг харуулж байна. Мөн дизель автобус худалдан авахаар төлөвлөхдөө орчны нөлөөллийн үнэлгээ хийгээгүй, Евро-5 стандарт шаардлагыг хангаж буй эсэхийг тодорхойлоогүй нь агаарын бохирдлыг бууруулах нэмэлт төхөөрөмж суурилуулах зэргээр зардлыг нэмэгдүүлж болзошгүй юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээг төлөвлөхдөө барилга угсралтын ажлыг гүйцэтгэх салбарын чадамж, дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулаагүй, нэг дор хэт олон арга хэмжээг зэрэг эхлүүлж байгаа нь 2010-2019 онд хэрэгжсэн нийт 993.1 тэрбум төгрөгийн 183 төсөл арга хэмжээ 2023 онд үнийн өсөлтөд өртөж, 100.4 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох үр дагаварт хүргэсэн байна.

Үнийн өсөлтийн тооцоололд нэг төрлийн материалын үнийг өөр өөрөөр илэрхийлсэн үнийн индексээр тодорхойлсон өртөг нь зах зээлийн үнэтэй харьцуулахад харьцангуй өндөр байх, үнийн өсөлтийг тооцохдоо бодит ажлын үндэслэлгүйгээр төсөвт туссан материалаар тооцсон нь материалын чанар байдлыг доройтуулж, гүйцэтгэгч нарт илүү санхүүжилт олгох нөхцөл бий болохоор байна.

Төсвийн төсөл нь Үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг үнэлж, дүгнэх шаардлага бий болсон бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлэх горим тогтолцоо төлөвшөөгүй арга зүй нарийвчилсан аргачлал, шалгуур үзүүлэлтүүд тодорхойгүй байгаа тул дүгнэлт гаргахад хүндрэл учирч байна. Иймд төсвийн төслийг ҮАБ-ын бодлогод хэрхэн нийцүүлэх арга замыг цаашид тодорхойлж баталгаажуулах шаардлагатай байна

Эх сурвалж:www.polit.mn

Танилц: Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч нар

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (АЖМХ)-ны Бүх гишүүдийн н

7 цаг 28 мин
Нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгажээ

Нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгажээ

10 цаг 30 мин
Өвлийн саруудад цаг агаар ямар байх вэ?

аг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд и

10 цаг 36 мин
Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил манай улсад төрийн айлчлал хийнэ

 Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

10 цаг 40 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ромын хааны ордон “Куириналэ”-д хүлээн авчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ромын хааны ордон “Куириналэ”-д хүлээн авчээ

11 цаг 3 мин
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая

Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая

11 цаг 29 мин
АСЕАН дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд орон зайгаа тэлэхийг зорьж байна

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН нь дэлхийн хагас дамжуулагч болон

15 цаг 42 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын эзэнт гүрэнд…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийж байна.

15 цаг 42 мин
Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг. Түүний дотор, нийт экспортын орл

15 цаг 42 мин
Дарсны мэдлэгтэй залуус архины оронд вино сонгох болжээ

“Lenoble” дарсны дэлгүүр нь 2010 оноос хойш Франц, Испани, Итали улсын уламжлалт

Өчигдөр 12 цаг 39 мин