Г.Гүенбаатар: Найруулагч Б.Тамир ах бид хоёрын зорилго "Оскар" гардах

2022-10-07
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Киног амилуулж үзэгчдэд хүргэдэг чимээгүйхэн атлаа авьяаслаг уран бүтээлчид бол арын албаныхан. Зураглаачийн камерт буусан дүрс бүхэн нэг цогц болж киног бүтээдэг. Тиймээс энэ удаагийн “Өөр зочин” буландаа 2019 оны шилдэг кино зураглаач Г.Гүенбаатарыг урилаа. Тэрбээр саяхан дэлгэцнээ нээлтээ хийсэн “Фантастик” продакшны “Зура II цурам ажиллагаа”, “Гадны нөлөөгүй” киноноос гадна 20 гаруй дэлгэцийн уран бүтээлд зураглаачаар ажиллажээ. Мөн тэрбээр “Red point media” студийн үүсгэн байгуулагч юм.

 

-Таны зураглаачаар ажилласан “Фантастик” продакшны “Зура II цурам ажиллагаа” кино үзэгчдэд хүрсэн. Энэ киног зураглаачийн өнцгөөс хэрхэн тодотгож харуулахыг зорьсон бэ?

-“Зура II цурам ажиллагаа” киноны зураг авалт 45-50 хоногийн хугацаанд үргэлжилсэн. Зураг авалтын кадр бүрт ухаанаа уралдуулан ажилладаг учраас хүндрэлтэй хэцүү зүйл бий. Тухайн кадрт үзүүлж байгаа зохиомж үйл явдал бүрийг гаргах хэрэгтэй. Тиймээс хэчнээн энгийн план байсан ч бэрхшээлтэй зүйл гарна. “Зура” кино өмнөх кинонуудаас онцлог нь зодооны хэсгүүд. Өмнө нь зодоонтой хэсгийн зургийг дагаж авдаг, арга эвээ олохгүй үе байсан. "Зура" кинонд цонхоор үсрээд зодоон үргэлжилж байгаа хэсгийг нэг удаа л авсан. Тэр үед багийнхан маань алга  ташаад бөөн баяр болсон. Би "Найруулагчаас болсон юм уу" гэж асуухад “Боллоо” гэж хэлж байсан. Би дахин нэг авчих л даа гэхэд болсон гэсэн. Ер нь киноныхон намайг "шуналтай" Гүүеэ гэдэг. Яагаад гэвэл илүү гоё зураг авах шуналдаа хөтлөгдөх үе байдаг. Бас кино зураг авалтандаа Холливудын уран бүтээлчдийн ажилладаг камерыг ашигласан. Бид дараагийн уран бүтээлээ “Netflix”-тэй хамтарч хийхээр ажиллаж байна. Тиймээс гадны уран бүтээлчдийн зарчим, техникээр  урьдчилж кино хийе, алдаа, оноогоо харъя гэж бодсон.  Зураглаачийн хувьд зураг авалтын шийдэл, техникээ сайжруулах ёстой юм байна гэдгийг харсан.  Дараагийн удаа “Red point media” студи “Фантастик” продакшнтай хамтарсан түүхэн кино хийнэ.

-Найруулагч Б.Тамир зураглаачдаа ямар шаардлага тавьдаг вэ?

-Найруулагч бүрийн арга барил өөр. Б.Тамир найруулагчийн хувьд бүх зүйлд хөрвөж ажиллах чадвартай. Киноныхоо өнгө, өнцөг, кадруудыг сайн мэддэг. Эхнээсээ киноныхоо ерөнхий өнгө аясыг харсан байдаг учраас зураглаачтайгаа  сайн ярилцана. Бид хоёр ярилцаж байгаад дундаасаа нэг шийдэл гаргаж зураг авалтаа хийдэг.

-Зураг авалтын үед найруулагч, жүжигчидтэй тулж харьцах хүмүүсийн нэг нь зураглаач. Таны хувьд жүжигчидтэй хэрхэн харьцаж, ажилладаг вэ?

 -Найруулагч, жүжигчдийн зураг авалтыг дэлгэцийн араас харах, зураглаач камерын араас хажуунаас нь харах мэдрэмж өөр. Зураг авалтын үед зураглаач жүжигчиддээ “Энэ хэсэг дээр ингэ, тэг” гэж хэлнэ. Найруулагчийн хараагүй өнцгийг зураглаач олж харах үе бий. “Зура” кинон дээр жүжигчин Г.Алтаншагай, С.Ариунбямба хоёр ах дүү гэдгээ мэддэг хэсэг байдаг. Тэр хоёр агуулахад ярьж байгаа хэсэг дээр жүжигчдийн тоглолт илүү гардаг. Жүжигчид тоглолт нь гараад байгаа мөртлөө текст дээрээ хэтэрхий яараад хурдан хэлээд байсан. Би тэдэнд “Тайван, тогтуун текстээ уншвал зүгээр юм байна. Битгий кадртаа баригд” гэсэн. Жүжигчид маань нэг нэгнийхээ зөвлөгөөг хурдан хүлээж авдаг. 

-Зураглаачтай нягт хамтран ажилладаг хүний нэг бол гэрлийн найруулагч. Жүжигчин, гэрлийн найруулагч Э.Батнямбуутай олон кинонд гар нийлж ажилласан байдаг?

-Тийм ээ. Миний хамт ажилладаг гар нийлсэн баг бий. Бид харцаараа нэгнийхээ хийх гэж байгаа үйлдлийг мэддэг болсон. “Зура” кинонд Э.Батнямбуугийн шавь н.Төгөлдөр ажилласан. Кино зураг авалт эхлэхээс өмнө зохиолын задаргаа хийхдээ  энэ анги дээр  ийм объект байх юм байна. Үүн дээр ямар гэрэл тавих вэ гэдгээ ярилцдаг. Кино зөвхөн план, найруулгаас гадна гэрлээс бүх зүйл шалтгаална.  Киноны утга агуулга, өнгө үзэмж гэрлээр тодорхойлогддог.

-“Зура II цурам ажиллагаа” кинонд өнгөний шийдлийг илүү тод харуулсан. Энэ нь киног тодотгосон нэг хүчин зүйл болсон байх?

-Хөх, ногоон, шар, бор ногоон өнгө зонхилсон. Өнгөн дээр зоригтой шийдлүүд гаргасан хэсгүүд бий.  Анх хайрцаганд баригдсан үе байсан. Харин “Зура” кинонд  өмнө нь ашиглаж байгаагүй өнцөг, өнгийг гаргая гэж бодсон.

-Таны уран бүтээлдээ баримталдаг зарчим, арга барил юу вэ?

-Би өөрийгөө адал явдалтай киноны зураглаач гэж хардаг. Шинэлэг зүйл хийж, өөрийгөө сорихыг хүсдэг. “Зура” киноны зураг авалтын үеэр жүжигчнээ дагаад хоёр давхраас үсэрсэн. Миний нүдээр олон хүн киног үзэж байгаад зураглаач мэргэжлийн онцлог оршдог.

-Та "Фантастик" продакшны олон кинонд зураглаачаар ажилласан. Энэ дундаас "37-р Точка" киноны тухай онцолж асуумаар байна?

-30-40 минут үргэлжлэх нэг ангитай кино хийхэд маш их хугацаа, хүмүүсийн хөдөлмөр шингэдэг. Тэгэхээр олон ангит кинонд ажиллана гэдэг түүнээс хэд дахин гэсэн үг.  Киноны үйл явдлын зураг бүхэн их үнэ цэнээр бүтсэн. Киноны хамгийн сүүлийн кадрыг авч дуусаад найруулагч "болсон" гээд инээхэд  жүжигчид, киноны арын албаныхны хамгийн сайхан цаг хугацаа байсан.

-Манай зураглаачид дэлхийд хөл нийлүүлэн алхахын тулд юуг тусгах хэрэгтэй гэж хардаг бол?

-Монголын кино уран бүтээлчид орос чиг хандлагатай. Ер нь хайрцаганд баригдахгүйгээр задгай сэтгэх цаг нь ирсэн гэж боддог. Гадны уран бүтээлчдийг харахад задгай сэтгэж, зоригтой хөдөлж байна. Камерыг хөл дээр тавьж зураг авна  гэдгийг халсан. Манайд  зураг авалтаа дандаа хөл дээр авдаг. Яагаад гэвэл дүрсээ муухай болчихно гэсэн сэтгэхүй бидэнд суусан байдаг.

-Киноны уран бүтээлчдийн хамгийн том зорилго Оскарын шагнал хүртэх байдаг?

 -“Фантастик” продакшн “Red point media” студи  “Netflix”-тэй хамтарч уран бүтээлээ хийх нь бидний ойрын зорилго. Японы кино групп олон ангит киноны гурван ангийн зураг авалтыг Монголд хийхээр ирсэн байгаа. Намайг зураглаачаар хамтарч  ажиллах санал тавьсан. Энэ нь миний хувьд мөрөөдлөө биелүүлэх нэг алхам. Мэдээж уран бүтээлч хүний мөрөөдөл хүсэл "Оскар"-ын шагнал хүртэх байдаг. Найруулагч Б.Тамир ах бид хоёрын ирээдүйн зорилго "Оскар"-ын тайзнаа шагналаа хүртээд инээгээд зогсох. Б.Тамир ах бид хоёр үеэлүүд. Бидний багын олон сайхан дурсамж бий. Бид хоёр бага байхдаа кино зураг авалт хийж байна гэж тоглодог байсан. Харин одоо бид хоёр хүүхэд  насны мөрөөдлөө  биелүүлээд явж байгаа нь сайхан санагддаг.

-Та хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж чаджээ. Мэргэжлийнхээ арга барилыг хэн багшаас сурсан бэ?

-Би СУИС-ийн Радио телевизийн сургуулийг 2009 онд кино зураглаач мэргэжлээр төгссөн. Төрийн соёрхолт, хослол зургийн нэрт мастер Л.Шаравдорж гэсэн агуу хүний гарын шавь. Багшаасаа хослол зургийн арга барилаас нь тодорхой хэмжээнд сурсан. Гэхдээ үүнийгээ кино зурагт гаргах нөхцөл бүрдэхгүй байна. Одоо техник технологи хөгжөөд ирэхээр графикийг давамгай ашигладаг болсон. Хэдий багшаараа хичээлээ заалгаж байгаа ч энэ цаг хугацаа надад богинохон санагдсан. Би тэр мундаг хүнээс илүү ихийг сурахыг хүссэн. Тиймээс оюутан байхдаа багшийнхаа студи дээр хадаг, сүүтэй очоод “Намайг шавиа болгож аваач. Би таны хий гэснийг хийж, таны хийж байгаа зүйлийг сурмаар байна” гэж гуйж байсан. Багш маань “Чи хичээл дээрээ сураад л байгаа шүү дээ.  Бусадтайгаа ижилхэн яв” гэсэн. Дараа нь дахин очиход багш маань зөвшөөрөөгүй.  Гурав дахь удаа гуйхад аргагүйн эрхэнд зөвшөөрч намайг гарынхаа шавь болгосон.

-Сайхан дурсамж байна. Та багштайгаа кинонд хамт ажиллаж байсан уу?

-Монголын кино урлагийн нэрт төлөөлөгч болсон агуу хүний шавь болсондоо үргэлж талархаж явдаг. Багш маань их бүтээлч. Камераа задалж янзлаад угсарчихдаг. Монгол гэр дотор 360 эргээд орон зайн дүрслэлийг авах боломжтой гар кран хийж байсан. Би багштайгаа кино бүтээл дээр ажиллаагүй ч хүүтэй нь олон кинонд хамт ажилласан. Багшийн хүү Ш.Даваахай “Ноён солиот”, “Уулын төмөр” кинонд ажилласан чадварлаг кино зураглаач байсан. Би бага байхаасаа  “Зүрхэнд шивнэсэн үг”, “Уулын төмөр”, “Хайрыг хайрла”, “Ноён солиот” кинонд туслах зураглаачаар явж эхэлсэн. Монголын кино урлагийн сор болсон олон уран бүтээлчийн арга барилыг дэргэдээс нь харж өссөн нь урлагийн хүн болох замналыг минь нээсэн.

-Таны зураглаачаар ажилласан анхны уран бүтээл “Фантастик” продакшны “Маш нууц” I. Анхны кинон дээр ажилласан цаг хугацаа мартагдахааргүй дурсамж үлдээсэн болов уу?

-Би UBS телевизээс  ажлынхаа гарааг эхэлсэн. Телевизийн салбарт 10 гаруй жил ажилласан. Хоёр ч телевизийг үүсгэн байгуулалцсан. Өөрийгөө  илүү хөгжүүлэхийг зорьж телевизийн салбараасаа гарч “Red point media” студиэ нээсэн. Студи байгуулсны эхний жил “Фантастик” продакшны “Маш нууц” I киноны зураглаачаар ажиллах санал ирсэн. Тэгээд энэ киног хийхийн тулд эхлээд хоёр жил бэлтгэл ажил хийгээд миний анхны бие даасан уран киноны зурагт авалт эхэлсэн. Өмнө нь  “Фантастик” продакшны “Миний ах атаман” киноны хоёрдугаар зураглаачаар  ажилласан. Анхны кино учраас бүх хүчээ дайчилсан. Киноны саналаа аваад зураг авалтаа эхлэх үед хүмүүс “Бид энэ киног хийхэд ямар нэгэн байгууллага дэмжээгүй. Хувь уран бүтээлчид бор зүрхээрээ явж байгаа. Энэ киног хийхийн тулд хүмүүс байраа барьцаанд тавиад хийж байгаа шүү. Тэгэхээр маш хариуцлагатай байх ёстой” гэсэн.  Киноны монтаж дууссаны дараа би өөрийгөө үнэлээгүй. Яагаад гэвэл миний сэтгэлд киноны хийц, зураг авалтын хувьд сэтгэлд хүрээгүй. Би өөрөөсөө илүү ихийг хүсэж байсан болохоор эмээгээд киноны нээлтэд очмооргүй санагдаж байсан. Харин киногоо нээсний дараа хүмүүсийн нижигнэсэн алга  ташилт, урмын үгс илүү ихийг хийх хүч өгсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 195 (6927)

 

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

30 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

3 цаг 3 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

3 цаг 13 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

3 цаг 18 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

3 цаг 18 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

18 цаг 15 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

18 цаг 42 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

18 цаг 45 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

18 цаг 49 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

18 цаг 53 мин