Кейс: ПОС-д хуурамч карт уншуулан мөнгө авсан этгээдүүдэд хорих, торгох ял оноожээ

2022-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улсын Дээд шүүхээс шийдвэрлэсэн хэргийн кейсийг хүргэж байна. Иргэн Б нь өөрийн нөхөр гадаад улсын иргэн Ло-той хамтран, “аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зориулах” нэрийдлээр арилжааны банкны төлбөр тооцооны ПОС төхөөрөмжийг ашиглах эрх үүсгэн авч, уг төхөөрөмжөө Монгол Улс болон гадаад улсын нутаг дэвсгэрт зөөвөрлөн олон удаагийн үйлдлээр хуурамч цахим карт уншуулж, арилжааны банкны 170 гаруй сая төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Б, Ло нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг их хэмжээгээр хулгайлсан, мөн хуурамчаар үйлдсэн цахим картыг мэдсээр байж төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, тус бүр 3 жил хорих ял шийтгэсэн байна.Залилах гэмт хэргийн хувьд хохирогч нь гэмт хэрэгтний заль мэхэнд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд зүйлсийг сайн дураараа, ухамсарт хандлагаар гэмт хэрэгтэнд шилжүүлж өгсөн байдаг.Харин хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт хэрэгтэн хохирогчийн эд хөрөнгийг нь нууц, далд аргаар өөрт нь мэдэгдэлгүйгээр авсныг ойлгох тул цахим төлбөрийн системд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр авсан Б, Ло нарын үйлдэл нь  хулгайлах гэмт хэргийн ойлголтод хамаарна гэсэн дүгнэлтийг Дээд шүүх хийсэн байна. Мөн шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны шинж, гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн болон бага насны хоёр хүүхэдтэй, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж, хулгайлах гэмт хэрэгт 1 жил хорих ял, цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт торгох ял оногдуулж, эдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.Харин шүүгдэгч Ло-гийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан гурван жил хорих ял нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэж, хэвээр үлдээсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

8 цаг 38 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

16 цаг 29 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

16 цаг 29 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

16 цаг 29 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Өчигдөр 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин