Монголын ипотекийн корпораци 16 нас хүрлээ

2022-10-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь 2006 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн  (USAID) “Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төсөл”-ийн техникийн тусламжийн хүрээнд хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд дутагдаж байсан орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хоёрдогч зах зээлд ажиллах институцуудыг шинээр үүсгэн байгуулах, эрх зүйн орчинг бий болгох (хоёр дахь үеийн шинэчлэл) гэсэн цогц зөвлөмжийн дагуу Монголбанк болон тухайн үеийн арилжааны 10 банкны оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан түүхтэй.

Өдгөө 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй МИК нь Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог олон улсын жишгийн дагуу тасралтгүй, тогтвортой үргэлжлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА

Монгол өрхийн тав тухтай амьдралыг дэмжих орон сууцны санхүүжилтийн экосистемийг бий болгоно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Орон сууцны санхүүжилтийн тасралтгүй байдлыг хангах замаар ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлдэг.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Ёс зүй
  • Тогтвортой хөгжил
  • Мэргэшсэн байдал

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ ДЭМЖИГЧ

МИК нь арилжааны банкнаас иргэдэд олгосон орон сууцны зээлийг багцлан худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Банкуудаас зээлийг худалдан авснаар арилжааны банкуудын хөрвөх чадвар сайжирч, дараа дараагийн иргэдэд зээл олгох боломж бий болдог. Бонд гаргах үйл ажиллагаа нь орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд томоохон түлхэц болж байна. Бондын эргэн төлөлт хийгдсэнээр шинээр ипотекийн зээл олгох эх үүсвэр бий болж, ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо нь тогтвортой, тасралтгүй үргэлжилж буй.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР БҮТЭЦ

Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо найдвартай, мэргэжлийн, хүртээмжтэй хөгжих нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй орчин, боловсрол нийгмийн үйлчилгээнд тэгш хамрагдах үндэс суурь болдог. Хөнгөлөлттэй болон зах зээлийн хүүтэй орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь НҮБ-аас дэвшүүлсэн “эдийн засгийн өсөлтийг дэмжих”, “ээлтэй хот, иргэдийн оролцоо”, “тэгш бус байдлыг бууруулах” гэх мэт нийгэм эдийн засаг, айл өрхийн тухтай амьдралд чиглэсэн Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 12 зорилгыг биелүүлэхэд шууд ба шууд бусаар хувь нэмэр оруулж байна.

ЦАР ТАХЛЫН СӨРӨГ НӨЛӨӨГ БУУРУУЛСАН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА  

Дэлхийн олон оронд нүүрлэсэн “Ковид-19” цар тахал Монгол Улсад тархаж, нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, бизнесийн салбарт томоохон сорилтуудыг дагуулсан билээ. Цар тахлын дотоодын халдвар эхэлсэн цаг үеэс төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэр гарч, нийт 2.5 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулж, 49,499 өрхийн 168,038 иргэн хамрагдсан. МИК нь орон сууцны санхүүжилтийн тогтолцоог найдвартай, тасралтгүй үргэлжлэх  нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй мэргэжлийн байгууллагын хувьд  332,8 тэрбум төгрөгийн купоны төлбөрийг иргэдийн өмнөөс компанийн нөөц сангаас  төлж, хувийн байгууллагуудаас хамгийн том зардлыг хариуцсан байна.

 

ТУХТАЙ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ

https://www.facebook.com/MIKMongolia

https://www.facebook.com/MIKMongolia

 

oin bayariin mend hurgeye. Mongoliin niigem ediin zasagt oruulj bui huvi nemer chamlahaargui shuu.
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

8 цаг 39 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

16 цаг 30 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

16 цаг 30 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

16 цаг 30 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Өчигдөр 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин