Д.Амарбаясгалан: Зарим аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцно

2022-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЗГХЭГ-ын дарга аймгуудын Засаг дарга нарын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Архангай аймгийн ИТХ хуралдаж Засаг даргаа огцруулсан.  Гэхдээ энэ тухай албан ёсны бичгийг Засгийн газар хүлээж аваагүй байна. Мөн хоёр, гурван аймагт ИТХ нь хуралдаж чадахгүй нөхцөл үүсээд буй. Эдгээр нь нэгжийн хуулиар зохицуулагддаг. Хэрэв ИТХ хуралдаж, орон нутгийн төсвийг баталж чадахгүй болсон тохиолдолд хуулиараа дараагийн асуудал нь шийдэгдэнэ.Засгийн газраас орон нутгийн Засаг даргын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх байр суурьтай байгаа. Нэгжийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд доод шатныхаа Засаг даргыг огцруулах эрх нь нээгдсэнийг Ховд аймагт болсон үйл явдал харуулж байгаа. Өгөгдсөн үүрэг даалгавар, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ орон нутгийн удирдлага хэрэгжүүлж чадахгүй байвал Ерөнхий сайдын зүгээс хариуцлага тооцох эрх нь нээлттэй. Өвөлжилтийн бэлтгэл болон орон нутагт явагдаж буй ажлын тайланг урьдчилж авах хугацаатай үүргийг орон нутгийн удирдлагуудад өгсөн. Энэ тайланг дүгнээд нэгтгэгдсэний дараа зарим удирдлагуудад хариуцлага тооцох эсэх асуудлыг ярина. Иргэдийн итгэлийг даахгүй, ИТХ-тэйгээ хамтарч ажиллаж чадахгүй нөхцөл байдал үүссэн бол асуудлыг шуурхай шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

5 цаг 50 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

5 цаг 57 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

14 цаг 8 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

14 цаг 8 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

14 цаг 8 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06