2023 оныг "Аялал жуулчлалыг дэмжих жил" болгон зарлана

2022-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАРЬСҮРЭН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Аксель Никэйзийг өнөөдөр /2022.10.04/ хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, боомтын сэргэлтийн хүрээнд агаарын тээврийг хөгжүүлэх зорилт тавьсан. Мөн Монгол Улс ирэх жилийг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлахаар төлөвлөж, энэ хүрээнд Европын холбооны улсууд руу хийх нислэгийн тоог нэмэхийг чухалчилж байна. Эрчим хүчний хараат байдлаас гарах зорилтын хүрээнд эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох тэр дундаа усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлэхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгасан. Ногоон хөгжил, цөлжилтийг бууруулахад ч анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Европын холбоотой хамтран ажиллах, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

5 цаг 49 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

5 цаг 56 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

14 цаг 7 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

14 цаг 7 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

14 цаг 7 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06