Худалдаа, үйлчилгээний салбартай холбоотой 41 гомдол иржээ

2022-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

ШӨХТГ-ын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 121 иргэн хандсанаас 115 дугаарын утсанд 98, чатботод гурав, и-баримт аппликейшнд тав, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 15 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс 61 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, нэг иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 46 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, дөрвөн иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч хариуцсан албан тушаалтанд мэдэгджээ. Харин нэг иргэний гомдол өргөдлөөр шилжиж, найман иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. 

Түүнчлэн найман иргэний 2.1 сая төгрөгийн хохирол барагдуулж, дөрвөн иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх, болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шийдвэрлэжээ. Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 41, харилцаа холбоо найм, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ нэг, цахилгаан дөрөв, шатахуун гурав, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой хоёр, банк, санхүү, даатгал 11, барилга тав, боловсрол хоёр, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой дөрөв, контор 13, НӨАТ-ын баримттай холбоотой нэг, СӨХ-ны хоёр, тасалбартай холбоотой хоёр, бусад асуудлаар 19 иргэн ханджээ. 

"Хэрэглэгчийн мэдээллийн төв"-д өнгөрсөн долоо хоногт 139 иргэн хандсанаас 10 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

9 цаг 30 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

17 цаг 21 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

17 цаг 21 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

17 цаг 21 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Өчигдөр 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин