Эдийн засгийн хямралыг амжилттай давах таван бодлогыг танилцуулав

2022-10-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Суурь шинэчлэлийн таван цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд намрын чуулганаар онцгой анхаарах талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. 

Тэрбээр дараах таван бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг амжилттай таван туулах боломжтойг онцлов. 

1.Төсвийн реформыг эрчимжүүлнэ. Төсвийг нээлттэй хэлэлцүүлж, ил тод байлгаж, төсвийн шинэчлэлийн шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх нь намрын чуулганы эхний зорилт мөн. 2023 оны төсвийг хэлэлцэн батлахдаа нийгэм, эдийн засгийн байдалд шинжлэх ухаанчаар дүн шинжилгээ хийж, үр ашиггүй зардлуудыг хэмнэж, үнийн өсөлт, импортын хэрэглээг өдөөх зардал хөрөнгө оруулалтаа царцаан танаж, халамж бүтээмжийн бодлогод шаардлагатай тохиргоо хийж, өрийн тогтвортой байдлыг хангахад юун түрүүнд анхаарна. 

2.Орлогын реформ хэрэгжүүлнэ. Хүн амын орлогыг нэмэгдүүлэх, орлоготой иргэн хөтөлбөр хэрэгжүүлэхэд чиглэж байгаа. Төсвийн байгууллагууд орлого олж, цалингаа нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.  Тогтмол бус орлоготой, аж ахуй эрхлэх амьжиргаагаа өөд татах эрмэлзэлтэй ч барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй иргэд олон байна. Эдгээр хүнд зориулсан итгэлийн зээлийг хуульчилж төрийн санхүүжилтээр дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Хүнсний ногоо, мод тариалах гэх мэт өрхийн бизнесийг эхний ээлжид итгэлийн зээлд хамруулахаар Монголбанктай Эдийн засгийн байнгын хороо хамтран мөнгө зээлийн бодлогын төсөл боловсруулж байна. 

3.Зарлагын реформ хэрэгжүүлэх зайлшгүй чухал байна. Үр ашиггүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх зарчмыг баримталж үр дүн гүйцэтгэлийн санхүүжилтийн зарчимд шилжье. Бүх аймаг, сумын төрийн байгууллагууд гүйцэтгэл үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж чадвал зарлагыг оновчтой үр ашигтай болгож хэмнэж чадна. 

4.Аж үйлдвэржилтийг дэмжиж бизнесийн орчныг эрс сайжруулан хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх нь зүйтэй. Хөгжилд хөтлөх мега төслүүдээ бодитой хэрэгжүүлэх нь чухал. Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийг хойшлуулшгүй батлах хэрэгтэй. 

5. Чуулган завсарласан үеэр 30 хүртэлх хоног зөвхөн хяналт шалгалтад төвлөрч ажиллаж болно. Ээлжит чуулганаар жилийн хугацаанд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг баталдаг, үр дүнг чуулганаар заавал хэлэлцдэг байх хэрэгтэй. Төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалт, төрийн худалдан авалт тендерт олон төрлийн булхай байгааг иргэд шүүмжилдэг. Үүнийг илрүүлэх таслан зогсоох, хууль бус үйлдэл хийсэн этгээдэд зохих хариуцлага оногдуулах нь шударга ёс тогтоох нийтлэг зарчимд нийцнэ. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

9 цаг 31 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

17 цаг 22 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

17 цаг 22 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

17 цаг 22 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Өчигдөр 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин