Бий биелгээг дэлгэрүүлсэн хотон ястан

2022-09-30
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ОДМАГНАЙ

 

“Зууны мэдээ” сонин “Өв соёл” буландаа Хотон угсаатны биелгээний  13 дахь үеийн өвлөн уламжлагч Соёлын тэргүүний ажилтан Д.Балганыг урьж ярилцлаа.

 

Хотон бүжгийг түгээн дэлгэрүүлж буй биелээч

-Шавь нар маань гадаад болон дотоодод бий. Франц, Өвөр Монгол нийлсэн 20 гаруй шавьтай. Мөн Өмнөговь, Дундговь аймагт 2013 онд гиннесийн амжилтад  бүртгүүлэхээр сургалт явуулсан. Үүнд хоёр аймгийн  2000 гаруй хүүхэд хамрагдсан. Эдгээрээс одоо яг бий идэвхтэй биелгээгээр хичээллэж байгаа 20 гаруй шавь бий. Мөн өөрийн нутагт гэвэл ах дүү, үр хүүхдүүд, ач зээ нар уламжлан бий  биелгээгээр хичээллэж байна. Би бий биелээч нарын дунд өссөн. Хөгшин аав маань икэл хуур татдаг хүн байлаа.

Мөн эргэн тойронд сайхан биелдэг хүмүүс байсан даа. Тэднээсээ суралцдаг байлаа. Хадам аав өвлөн уламжлагч Х.Түвдэн гэж хүн байсан. 1976 онд анх  удаа Пионерын сурагчдын урлагийн үзлэгт орсон. 1983 оноос хойш ардын урлаг руу шимтсэн дээ. Үүнийг цааш хөгжүүлж дэлгэрүүлэх нь зөв юм байна гэж бодсон. Бий биелгээ нь биелээчээс ёс зүй, хөгжмийн мэдлэг, бүжгийн түүх  шаардана. 2008 онд монголын язгуур урлаг, биет бус өвийг мэргэжлийн ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн 100 өвлөн уламжлагч батлагдсан байдаг. Түүний нэг нь би. 2018 онд “Нүүдэлчин Монгол” фестивальд оролцсон.  1986 онд бүх ард түмний наадмаас алтан медаль хүртэж байсан. Аймаг сумын арга хэмжээнүүдэд оролцжээ. 2011 онд ардын урлагийн их наадмаар гэр бүлээрээ дэд байрт шалгарсан. Мөн шилдэг өвлөн уламжлагч алтан медаль хүртсэн. Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн авьяаслаг биелээчээр шалгарч байлаа. Монголын тууль,  бий биелгээ ЮНЕСКО-гийн хүрээнд хувь нэмрээ оруулсан.

Шавь нар болон залуучуудад тухайн бүжиг бий биелгээг яг уламжлал онцлогоор нь сураарай гэж захидаг. Мөн икэл хуураа маш сайн сонсох, тэвчээртэй сууж сурах хэрэгтэй. Түүх соёл, үндэснийхээ уламжлалыг сайн мэдэх хэрэгтэй.

 

Бий биелгээ үүссэн түүх

 

Бий биелгээ уламжлалт бүжгийн  түүх нь хүн төрөлхтөн үүссэн үеэс улбаатай. Өөрсдийн агнасан ан авыг харан баярлах, галыг тойрон баясан хөдлөх, өөрсдийн аж байдлыг хаданд зурж, сийлэн үлдээсэн нь өнөөдрийн сурвалж болон үлдсэн байна. Он цагийн явцад хөгжихдөө баруун монголын ойрд түмэнд бий биелгээ болон үлдсэн гэж үздэг. Хүн төрөлхтний нийгмийн хүрээнд даган хөгжсөн уламжлалтай.Бий биелгээ нь Ховд, Баян-өлгий, Увс аймгуудад илүүтэй хөгжсөн. Хотон ястны бий биелгээ нь Увс аймгийн урд хэсэгт байрлах Тариалан сумын Хотон ястнуудаас үүсэлтэй. Хотон ястан нь дотроо Шаавай, Шалбаг, Хольдог, Хочгэлд, Хасан, Бурд, Оготор гэсэн долоон ургийн овогтой. 360 сумын нэг нь Хотон ястантай. 1976 оноос хойш илгээлтээр Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий аймгуудад суурьшсан хотонгуудтай. Хотон түмэн нь амьдарч буй газартаа өв уламжлалаа түгээдэг. Учир нь аав ээж, өвөө эмээ нь бий  биелгээ  хийдэг байснаас улбаалан эдүгээ хүртэл дэлгэрүүлж яваа юм. 

 

Хотон бий биелгээний  онцлог

-Бий биелгээ нь уламжлагдахдаа өөрийн ястан үндэстний ахуй үйлийг уран дүрслэлээр харуулдгаараа онцлогтой. Тухайлбал, газар тариалантай холбож ярихдаа арвай тариаг тарьж ургуулаад хурааж авч цайруулан боловсруулдаг. Үүнээс арвайн гурил хийж идэх хүртэл үйл явцыг  Хотон биелгээ нь тодорхой харуулсан байдгаараа онцлог. Мөн Баяд, Дөрвөд, Захчин, Торгууд биелгээнээс хөдөлгөөн, шашин зан үйлийн  хувьд ялгаатай. Учир нь гараа хүйсээсээ даялах татлагаар татаад чигээрээ яваад дэлгэсэн хурууныхаа өндгийг харж татаж биелдэг. Огцом шулуун хурдан хөдөлгөөнтэй. Бусад бүжгээс ялгарах тал нь гэвэл үсэрч цовхрохгүй суурин дээрээ сууж босох хөдөлгөөнийг хийдэг. Хотонгууд Лал буюу Ислам шашинтай. Тухайлбал, буддын шашин алгаа хавсарч залбирдаг бол Хотонгууд дээд тэнгэр рүү хоёр алгаа ойртуулан дээш харуулж дэлгээд, нүүрнийхээ урдуур оруулаад биеийнхээ урд хоёр гараа нийлүүлдэг. Мөн Хотонгууд хуурын татлагаараа ялгардаг. Хөгжим хэмнэл нь удаан боловч бусад бүжгийн хөгжмөөс татлага нь  ялгаатай байдаг. Хотон ястнууд икэл хууртай хослуулан биелэж ирсэн. Тус хуур нь морин хуураас өмнө үүссэн. Хэв шинж толгойгүй, арьсан цартай, нарийн хялгас нь зүүн талдаа бүдүүн хялгас нь баруун талдаа байдаг. Торгууд биелгээ шанзтай, казак биелгээ доомбортой. Бусад нь икэл хуураар биелнэ. Хуур татаж буй хөгжимчин нь Хотонгийн татлагыг сайн татаж чадвал икэл хуур, морин хуурын алинтай ч хослуулж болно. Биелгээний ая  солигдоход хэмнэл өөрчлөгддөг. Тиймээс биелээч нь тодорхой хэмжээнд  хуураа тоглодог  байх ёстой. Хотон ястан нь үнэнч шударга зантай хүмүүс байдаг. Мөн Хотон биелгээ нь түүх домгийн шинж чанараараа дараах байдлаар ялгарна.Үүнд “Такмоо буюу Цацал” биелгээ нь гарын алгаа эргүүлж тосоод биеийнхээ урдуур оруулан дэлгэж биелдэг. “Жураа гэлдэн”, “Сэдэн залуу”, “Жороо морь”, “Балчир хээр”  зэрэг онцлог бийлгээнүүд бий. “Сэдэн залуу” гэдэг нь маш сэргэлэн авхаалжтай залууг илэрхийлнэ. Эдгээр нь бусад биелгээнээс ялгаатай. Домогт биелгээнд ах дүү хоёр залуу  хадлан тариагаа усалчхаад явж байхдаа нэгнийгээ хөлөөрөө хавсан түүхээс  ац биелгээ үүссэн.  Салхинд найгаж буй байдлаар биелдэг.

 

Хотон биелгээний хувцас

 

Ойрд Монголчуудын эрэгтэй хувцасны загвар  ижил. Цагаан саарал өнгийн өргөн давхар эмжээртэй байдаг. Хотон эмэгтэй хувцас нь тэрлэг болон цэгдэгээс бүрдэнэ. Дотроо тэрлэгтэй, урд энгэр нь задгай. Гадуур өмсдөг цэгдэг нь хүрэм шиг  богино ханцуйтай, хормойн нь өвдөгнөөс дээш байна. Бүгд шилтэй болон задгай юүдэн малгай өмсөх бөгөөд эмэгтэйчүүд нь толгойн гоёл буюу чачмаг зүүнэ.

 

Хотон биелгээний цаашдын хөгжлийг ийн өгүүллэв

 

- Хотон биелгээ нь миний ажигласнаар хөгжлийнхөө явцад үндсэн уламжлалаасаа өөрчлөгдсөн зүйл бага. Биелгээний хөгжмийг дагаад орчин цагийн язгуур урлагийн хамтлагуудын хөгжмийн урсгалд хөдөлгөөний гүйцэтгэл нь бага зэрэг хурдан болсон. Зарим газар сургалтдаа хэв загварыг нь өөрчилсөн. Ястан ястны бий биелгээг ялгагдахааргүй болгож буй тал бий. Бусад биелгээтэй харьцуулахад хотон нь сайн хөгжиж байгаа. Хуурын татлага болон биелгээ хүмүүсийг татах чадвартай. Энэ бол миний өвөг дээдсээс уламжлагдаад явж байгаа өв соёл билээ. Үр хүүхдүүд маань цааш түгээн дэлгэрүүлээд явж байна. Том хүү Б.Чулуунбаатар маань Увс аймагтаа амьдарч үр хүүхдүүддээ ааваасаа сурсан өвөө уламжлуулаад явж байна. Хоёр охин болох Б.Бүзмаа, Б.Цэнгэл нараас гарсан зээ нар бүгд биелж байна. Ардын язгуур улагийн Алтай хамтлагт Б.Гүрбазар, Б.Ганзориг, Б.Золжаргал нар ажиллаж өөрсдийн сурсан өвөөрөө хамтлагийнхаа уран бүтээлүүдийг баяжуулан одоог хүртэл ажиллаж байгаа. Хүү Б.Ганзориг маань Гэр хүүхдийн урланд бий биелгээний багшаар ажиллаж, биелгээний судалгаа хийж байна. Би өөрөө бол Хотон биелгээг сурах хүсэлтэй албан байгууллагуудад заагаад явж байна.

Энэ мэтчилэн цаашдаа уламжлагдаад явна. Тогтолцооны хувьд хэвлэл мэдээллээр дамжуулан үнэн зөвөөр таниулах хэрэгтэй. Мэргэжлийн урлагийн театр чуулгууд гадны орнуудаар язгуур урлагийн тоглолт хийдэг. Гэвч яг язгуур хэв загвараар нь харуулж чадахгүй байна. Монголын аялал жуулчлалын хөгжилд үндэстэн ястны соёл уламжлалаар таниулах хэрэгтэй. Өвлөн уламжлагчдыг хөхиүлэн дэмжих нь чухал санагддаг. Төлбөргүйгээр сургах хөшүүрэгтэй бол сурах эрмэлзэлтэй хүмүүс маш их байна. Төр, засаг бодлогодоо аваад өвлөн уламжилж буй багш нарыг таниулаад, санхүүг нь шийдээд өгвөл бий биелгээ хөгжинө. Бий биелгээ бол дасгал хөдөлгөөн юм. Гар хөлөө хөдөлгөж биелэх нь эрүүл мэнд талаасаа цусны эргэлт сайжруулна. Нэг удаа гурван минут гаран биелгээ хийхэд 15 минутын дасгал хийсэнтэй тэнцдэг.   

 

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 190 (6922)

 

Үнэхээр гоё хотон биелгээгээ судлаад хэлэх үг олдсонгүй
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

1 цаг 34 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

2 цаг 2 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

2 цаг 4 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

2 цаг 8 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

2 цаг 12 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

2 цаг 28 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

8 цаг 37 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

8 цаг 42 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

8 цаг 48 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

8 цаг 57 мин