Сайд нар Ёс зүйн дүрэмгүй учраас "ёроолгүй тэнэглэл" нь дуусахгүй

2022-09-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Сайд нар дуугарвал л буруутдаг болов. Өдөртөө нэг сайдын үг цахим сүлжээнд “трэнд” болдог боллоо. Та анзаарсан бол ийм бодлогогүй үг, болчимгүй үйлдэл дандаа л “давхар дээл”-тэй сайд нараас гарч байна. “Дан дээл”-тэй ганц нэг сайд ч бас бий. Хэн хэн юу яриад, яачихсаныг нийтээрээ мэдэж байгаа учраас энд давтаад хэрэггүй биз.

Ямартай ч цаашид сайд нар энэ чигээрээ яваад байж болохооргүй болжээ. Яг үнэндээ энэ нь хэдэн сайд суудалтайгаа байх эсэх асуудал огтоос биш юм. Харин төрийн чадамжтай холбоотой болж байна.

Нэгдүгээрт, “...Сайд нар амаа мэдэж ярих хэрэгтэй” гэдгийг өнгөрсөн өдрүүдийн үйл явдлууд санууллаа. Нэг сайд гарч ирж ажлаа ярихдаа хүний эрхийн ноцтой зөрчил үйлдэв. Маргааш нь огцров. Ажлаа нийтэд хүргэх тийм л хэрэгтэй юм бол хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулчихаж болох байв. Өөрөөр хэлбэл, сайд нь сайдынхаа ажлыг, хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлэл хүргэх ажлаа хийх хэрэгтэй юм.

Хоёрдугаарт, зарим сайд нь яамны ажилтнуудаа бүү хэл, өөрийнхөө эрх үүргийг ч ойлгохгүй байх шиг байгаа юм. Тэр ч байтугай нэг сайд нөхөр Хотын даргын өмнүүр орчихсон, газар хэлтсийн дарга нарыг нь дуудаж “..Энэ газрын зөвшөөрлийг цуцал” гэж даналзаад л яваа харагдсан. Гэхдээ тэр сайд мэдэхгүйдээ биш мэдээд яваа нь мэдэгдээд байдаг. Үүнд л хамаг учир байгаа юм.

Гуравдугаарт, сайд нар яамныхаа ажлыг цахим сүлжээнд хийдгээ болих хэрэгтэй. Шулуухан хэлэхэд, цахим сүлжээний донтнууд болчихсон. Тэнд л гоё харагдаж, “эрхий хуруу” цуглуулахын  тулд юу ч хийж мэднэ. Арай л 00-д сууж байгаагаараа жиргэх шахаж байна. Хамгийн ноцтой нь өнөөдөр төрийн тамгатай албан бичгүүд цахим сүлжээнд хөглөрч байдаг болсон. Бас хэн нэгэн хүслээ гүйцэлдүүлэхийн тулд ямар нэг сэдвийг цахим сүлжээнд “сэвэхэд” түүнд нь нийцсэн төрийн шийдвэр гардаг болох аюултай байдал үүсээд байгаа юм.

Тиймээс л сайд нарт “хазаар” хэрэгтэй. Тэр нь ёс зүйн дүрэм юм л даа. Тухайлбал, УИХ-ын гишүүдэд ийм дүрэмтэй. Тэр дүрэмд нь гишүүдийг “...Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх”, “...Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэх”, “...Үндсэн хууль, хууль ёсыг дээдлэн сахиж биелүүлэх”, “...Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, “...Биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх” зэрэг хэм хэмжээг сахин мөрдөхөөр заасан. Мөн "...Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой”, “...Төсөв зарцуулалт, санхүүтэй холбоотой”, “...Хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой”, “...Албан томилолттой холбоотой”, “...Шагнал, бэлэг дурсгал хүлээн авахтай холбоотой”, “...УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр баримтлах” зэрэг ёс зүйн шаардлагуудыг тавьж өгсөн.  Хэрвээ ёс зүйн зөрчил гаргавал сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг шаталсан хариуцлага яригдахаар тусгачихсан байдаг.

Харин сайд нар шинээр томилогдохдоо л “...Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангараг өргөдөг. Бусдаар УИХ-ын гишүүдийнх шиг тодорхойлсон ёс зүйн "хазаар" алга. Байхгүй учраас ёс зүйн алдааг тоохгүй. Алдсан ч Япон, Солонгосын сайд нар шиг "...Уучлаарай. Миний буруу. Огцоръё" гэх сайд нэг ч гарч ирэхгүй. Тиймээс л "...Буяны цуваа ба  түгжрэл", "...Улныхан ба халамж", "...Өлөнгүүд ба НӨАТ", "...Самар ба нас барагсад" гэх мэтийн "ёроолгүй тэнэглэл" гэж болохоор үг, үйлдлүүд нь үргэлжилсээр байгаа хэрэг л дээ. Ийм л шалтгаан, шаардлагуудын улмаас сайд нарт Ёс зүйн дүрэм хэрэгтэй болсон байна. Ядаж амаа захирахад нь тустай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 188, 189 (6920, 6921)

 

зөв сэдэв хөндсөн байна, төрийн өндөр албан тушаалтай хүн үг хэл үлйдэлээрээ зөв үлгэр дуурайл үзүүлж биеэ зөв авч явах үүрэгтэй гэж ойлгодог
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

11 цаг 22 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

19 цаг 13 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

19 цаг 13 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

19 цаг 13 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин