Ө.Ариунхишиг: Тайз бүр өөр мэдрэмж төрүүлдэг

2022-09-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОДМАГНАЙ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Урлаг” буландаа ятгын уянгалаг эгшгээр сонсогч олноо уяраах авьяаслаг уран бүтээлч Ө.Ариунхишигтэй холбогдож ярилцсан юм. Тэрбээр ятга хөгжмөөр 15 жил хөгжимдөж буй мэргэжлийн уран бүтээлч билээ.

-Таны хувьд багаасаа ятгаар хичээллэж эхэлсэн. Анх энэ хөгжимтэй холбогдсон түүхээсээ хуваалцаач?

-Миний хувьд багаасаа урлагт дуртай, хөгжим сонсдог  хүүхэд байсан. Тухайн үед төгөлдөр хуур сурахаар орос багшид шалгуулахаар очиж билээ. Гэвч намайг “Арай л жаахан байна. Дараа жил ирээрэй” гэж байсан. Үүний дараа тавдугаар ангидаа хуучнаар Хөгжим, бүжгийн коллежид шалгалт өгч ятгын ангид суралцаж эхэлсэн түүхтэй.

-Анхны тайз сэтгэлд тань хадгалагдан үлдсэн байх?

-2008 оны хавар “Багшийн ач” гээд багш маань тайлан тоглолтоо хийсэн. Энэ тоглолт миний анхны тайз байлаа. Монгол ардын “Янжуур тамхи” уран бүтээлийг   төгөлдөр хуурын н.Цэцэгмаа багштай хамт тоглож байсан. Үнэхээр сайхан дурсамжтай санагддаг.

-Тайзан дээр хөгжмөө тоглох мэдрэмж ямар байдаг вэ?

-Бага байхдаа тайзан дээр гарахад их сандардаг байсан. Урлагийн хүмүүс  олимпын тамирчидтай яг адилхан. Урт хугацааны бэлтгэлийн үр дүн богино хоромд харагддаг. Багш маань “Чи 100 хувь давтлаа гэхэд тайзан дээр 50 хувийг нь гаргана гэж тооцоолоорой” гэж захьдаг. Тэгэхээр 200 хувь давтах шаардлага гарч байна. Олон удаа тайзан дээр гарахаар дадал суугаад сандрахгүй болно гэсэн ойлголт байдаггүй. Учир нь тайз бүр өөр мэдрэмж төрүүлдэг. Тайзнаас авдаг мэдрэмж бол үгээр хэлэмгүй тийм л нандин. Их аз жаргалыг мэдэрдэг.

-Та олон улсын хэмжээний гурван тэмцээнд оролцсон шүү дээ?

-Ятгаар өнөөдрийг хүртэл эх орондоо болон олон улсын гурван том хэмжээний тэмцээнд оролцож шагнал хүртсэн. Үндэсний хөгжимчдийн дунд болдог олон улсын хэмжээний тэмцээн бага зохион байгуулагддаг. Хамгийн сүүлд Б.Шаравын нэрэмжит олон улсын II уралдаанд оролцсон. Энэ тэмцээнд ангилалгүй өрсөлдсөн. Сүүлийн шатанд зургаан хөгжимчин үлдсэний нэгээр шалгарч байлаа. Үүнээс хойш зургаан жилийн хугацаанд тэмцээнд оролцохоос илүү олон арга хэмжээнд уригдаж хөгжмөө тоглосон.

-Мэргэжлийн хөгжимчин болоход хувь хүнээс ямар ур чадвар шаарддаг вэ?

-Ятга нь үндэсний агуу түүхтэй үнэхээр гайхалтай хөгжим. Хөгжим тоглодог хүн, хөгжимчин хоёр ялгаатай. Мэргэжлийн хөгжимчин болоход олон жилийн хөдөлмөр, тууштай байх, хичээл зүтгэл, тэвчээр их шаарддаг. Хөгжим тоглох нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Тухайлбал, хүүхэд байхдаа гадаа тоглохын оронд хөгжмөө давтдаг байсан. Залуучууд маань өв соёлоо дээдэлж, уламжлалт хөгжмөө сонсдог болоосой гэж хүсдэг.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Би хэдий залуу уран бүтээлч ч гэсэн чадахаараа олон зүйл хийж яваа гэж боддог. Одоогоор би Тайван улсын Тайбэй хотын Урлагийн их сургуульд анхны монгол оюутнаар суралцаж байна. Ирээдүйд хөгжмийнхөө чиглэлээр шинэ зүйлийг хийнэ. Өнөөгийн нийгэмд хөгжлөө дагаад хоёр мэргэжилтэй байх шаардлага гарч байгаа. Тиймдээ ч олон улсын Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр Taipei National University of the Arts-д хоёр дахь Магистраар суралцаж мөн Хятад ятгын урын сантай танилцах, хөгжимдөх арга барилыг сурахаар Chinese Culture University-с давхар (guzheng) Хятад ятгын мэргэжлийн хичээл авч байна. Ирээдүйд хөгжмөө улам хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 187 (6919)

 

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

11 цаг 24 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

19 цаг 15 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

19 цаг 15 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

19 цаг 15 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин