Цаг агаар:Ирэх сард хүйтэрч, өвөлжилт хүндэрч болзошгүй

2022-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Цаг уурын байгууллагаас аравдугаар сарын төлөвийг гаргажээ.

Аравдугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас ахиу орох магадлал өндөр байгаагаас ялангуяа Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй гарсан байна.

Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бэлчээрийн ургамлын гарц муу, бэлчээрийн даац хэт их хэтэрсэн байна. Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөв гарсан нь цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг малчид, ард иргэд анхаарч, малын тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтрэн, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсэн цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа.

Баруун аймгуудын нутгаар. Баян-Өлгий, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нойтон цас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр туур 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар. Сэлэнгэ, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол тунадас Хэнтийн нуруу орчмоор буюу Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Эх сурвалж:www.polit.mn

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

11 цаг 22 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

19 цаг 13 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

19 цаг 13 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

19 цаг 13 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин