Нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ

2022-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаж, Нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Уг төслийг хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн зургаан бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ бүхий нийт 2.609.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр хэрэгжүүлэхээр тооцжээ.

Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 286.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсийн хөрөнгөөр 934.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 1,043.8 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 284.6 тэрбум төгрөг бусад эх үүсвэрээс 59.5 тэрбум төгрөг байхаар тус тус төлөвлөсөн байна.

Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төр захиргааны төв байгууллагын саналыг төсөлд тусгаж, төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хязгаарыг баримталж, төсвийн шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй, шинэ төсөл арга хэмжээ төлөвлөхгүй байх, гадаадын зээл тусламж болон төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох зэрэг шаардлагуудыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан байна.  

 “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгийн уялдаа холбоог ханган төлөвлөсөн Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг ажлын хороод, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг Зөвлөлийн гишүүд дэмжин хэлэлцлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

12 цаг 20 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

20 цаг 10 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

20 цаг 10 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

20 цаг 10 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин