Фил Жексон: Сагсан бөмбөг бол эрч хүч

2022-09-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

2008 онд NBA-ийн агуу ривал Бостон Селтикс, Лос Анжелес Лэйкэрс багууд аваргын төлөөх цувралд учраа таарсан. Тус цувралд Бостон 4:2-оор хожсон. "Ялагдсан хүний үгийг сонс" гэдэг үг байдаг. 2008 оны долдугаар сарын  7-нд  Бостоны “TD  Garden”-д Лэйкерс 20 оноогоор хожиж яваад харамсалтайгаар хожигдсон. Ингэснээр тэд цувралд 0:2-ээр хожигдож эхэлсэн. Хэдийгээр энэ цувралд Лэйкерс ялагдсан ч 2009, 2010 онд дараалан аварга болсон. Хожим алдарт дасгалжуулагч Фил Жексон “2008 оны финалын хоёр дахь тоглолт бидний олон ялалтын эхлэл болсон” гэж онцолсон байдаг. NBA-ийн 11 бөгжтэй домогт дасгалжуулагчийн агуу замналынхаа нэгэн чухал тоглолтын дараа юу гэж ярьж байсныг  “ Амжилтын эзэн” булангаараа эргэн сануулж байна.

 

-Таныг хамгийн их гайхшруулсан зүйл юу вэ. Танай багийн эхний гурван үеийн төгс тоглолт уу. эсвэл дөрөвдүгээр үед оноо авахад хэцүү байсан уу?

-Бидний хамгаалалтын алдаа намайг их гайхшруулж байна. Инээдтэй юм.  Бид эхний хагаст тэднээс 19 оноо илүү авсан.  Ийм тоглолтдоо хожигдоно гэдэг байж боломгүй зүйл. Би финалд дасгалжуулагчаар ажилласан энэ олон жилийн хугацаанд ийм тоглолтыг хэзээ ч харж байгаагүй.  Итгэмээргүй юм.

 -Та шигшээ цувралд 0:2-оор хоцорч байгаа талаараа  юу гэж хэлэх вэ. Тоглогчдынхоо сэтгэл зүйд  хэрхэн анхаарах вэ?

-Энэ бол плэй-оффын нэг хэсэг. Би үүнийг талбайн давуу тал гэж харж байна. Тэд гэрийн даалгавраа сайн биелүүлж талбайдаа хоёр хожлоо. Харин одоо бид гэртээ хоёр тоглоно. Би үүнийг тийм ч муу зүйл гэж харахгүй байгаа.

-Дөрөвдүгээр үеийн эхэнд Пау Гасол самбарын доороос бөмбөг алдаж эсрэг багтаа хоёр дахь боломжийг олон удаа гаргасан. Тэр үед би гайхаж байлаа. Лэйкерс илүү хүчирхэг тоглож, хяналтыг гартаа авах боломжтой юу?

-Тийм ээ.  Та зөв анзаарчээ. Тэд  Владдиг будаг талбайгаас гадуур тоглох нөхцөл байдал үүсгэж байсан. Ингэснээр Гарнетт самбарын доор Гасолыг илүүрхлээ.  Энэ бол бидний хүсээгүй муу зүйл. Маш муу. Гуравдугаар үед би “Бид байж болох хамгийн муугаараа тоглож байна” гэж багийнхандаа хэлсэн. Бид үүнээс илүү муу тоглож чадахгүй.  Энэ муу тоглолт нь бидний хамгаалалтын самбарт хайнга, олон онооны давуу тал авсандаа хэт тайвширсан байдал нөлөөлсөн гэж бодож байна.

-Улирлын турш эсрэг багийн талбайд сайн тоголсон Селтикс танайд зочлох гэж байна. Тэд ямар тактиктай байгаа гэж бодож байна?

-Би Селтиксийн юу бэлдсэн талаар санаа зовохгүй байна. Лэйкэрс яаж тоглох бол гэж л санаа зовж байгаа.  Бид довтолгооны төгсгөлөө сайн хийж, илүү чамбай тогломоор байна.

-Селтиксийн дасгалжуулагч Риверс түүний баг тоглолтын төгсгөлд илүү хүчтэй тоглосон. Энэ нь эргэн ирэхэд нөлөөлсөн байх гэж хэлсэн. Үүнтэй санал нэгдэх үү?

-Сагсан бөмбөг бол эрч хүч юм.  Гагцхүү эрч хүчийг хэн авч явах вэ гэдэг л чухал.  Бид эхний хагаст тэднээс илүү эрч хүчтэй байсан. Гарнетт техникийн алдаа авах үед бид 15:7-оор тэргүүлж байсан. Түүнээс хойш тогтолт эргэсэн. Тэд гуравдугаар үеийн сүүлийн 2 мин 59 сек, дөрөвдүгээр үеийн эхлэлд маш сайн тоглосон. Тэр эрчээ алдалгүй явсаар биднийг хожлоо.  Энэ тоглолт бид залуу багийн хувьд тоглолтын хэмнэлийг өөрчлөх өөрийн талд эргүүлэх тал дээр суралцах ёстой гэдгийг харууллаа.

-Тоглолтын төгсгөлийн нөхцөл байдал гурав дахь тоглолтод үүсвэл яах вэ?

-Үгүй, би тийм зүйл болохгүй гэж бодож байна. Учир нь бид 2500 милийн цаана тоглолтоо хийнэ.  Үүнийг авч явахад хэтэрхий хол байна.

-Таны хэлсэнчлэн тоглолтын хэмнэлийг гартаа авч чадаагүйд танай баг хангалттай сайн байж чадаагүйд бухимдсан уу. Эсвэл тоглолтын шүүлтэд сэтгэл дундуур байгаа юу?

-Үгүй ээ, миний тоглогчид алдаа гаргасан гэж бодож байна.  Тоглогчид маань алдаа гаргасан ч зарим зүйл дээр шүүгчид асуудалтай байсныг нуухгүй. Үүнд хэд хэдэн зүйлийг тоочиж болно. Гэхдээ тэглээ гээд тоглолтын үр дүнд нөлөөлөхгүй учир энэ нь утга учиргүй зүйл юм. Би тэдэнтэй маргахыг хүсэхгүй байна.  Энэ бол сагсан бөмбөгийн нэг хэсэг.  Шүүгчид ч бас алдаж л байдаг. Хурдан темптэй тоглолтын явцад шүүгчид зарим зүйлийг харахгүй өнгөрөх, буруу шийдвэр гаргах тохиолдол гардаг. Тиймээс бид тэдний ажлыг хүндэлж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 183 (6915)

 

Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

2 цаг 19 мин
Б.Пүрэвдагва: Энэ зун нийслэлд 73.2 км дугуйн зам барина

Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын төслийг танилцууллаа. 2026 оны зуны улиралд багтаан нийслэлийн таван дүүрэгт 73.2 км унадаг дугуйн зам барихаар төлөвлөжээ.

6 цаг 36 мин
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

6 цаг 43 мин
Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

6 цаг 51 мин
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

11 цаг 18 мин
ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ МАНЛАЙЛАГЧ

11 цаг 18 мин
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

11 цаг 18 мин
ҮНДЭС БИЕИЙН ТАМИРЫН ИХ СУРГУУЛЬ

ҮНДЭС БИЕИЙН ТАМИРЫН ИХ СУРГУУЛЬ

11 цаг 18 мин
“СИТИ” ИХ СУРГУУЛЬ

Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө уриатай “СИТИ” Их сургууль 1998 онд үүсгэн байгуулагдсан

11 цаг 18 мин
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

СЭЗИС нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийт 16 мэргэжлээр сургалт явуулж

11 цаг 23 мин