Түргэн тусламжийн албан тушаалтнууд нас барсан иргэний нэрээр 100 сая төгрөгийн авлига авчээ

2022-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

АТГ-аас зарим хэргийг прокурорт шилжүүлжээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Өмчийн харилцааны газрын худалдан авах ажиллагааны газрын дарга “Д” албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендерт орж байгаа компаниудаас тендерт ялалт байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэж төрсөн эгчийнхээ дансаар мөнгө авдаг гэх;

-“Т” нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, 2018 оны 10 сарын 12-ны өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан гэх;

-Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх;

-“Г” нь Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтэст байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;

-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газар, Орхон бүсийн ойн ангийн эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн орчимд ойгоос огтлолт хийх тусгай зөвшөөрөлгүй мэргэжлийн бус байгууллагад мод бэлтгэх зөвшөөрөл олгож, давуу байдал үүсгэсэн гэх;

-Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнууд нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх.

Эх сурвалж: www.polit.mn

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

13 цаг 33 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

21 цаг 24 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

21 цаг 24 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

21 цаг 24 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин