Оросуудгүй ДАШТ-ээс онцлоход

2022-09-20
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

Серби улсад  “Белград-2022” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж өндөрлөлөө. Монгол Улсыг төлөөлж 20 тамирчин оролцсоноос гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Манай улсын шигшээ баг олимпын дараа жил буюу 2013, 2017  онд дэлхийн аваргыг өлгийдсөн байдаг. Энэ жилийн тухайд энэ амжилтаа гаргаж чадсангүй. Нийт багийн дүнгээр IV байрт жагсаж "Дэлхийн цом"-ын тэмцээнийг зорих эрхээ авлаа.

 

Д.Отгонжаргал, М.Лхагвагэрэл нар дэлхийн медалиа ихэрлүүлэв

 

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд манай дотоодын өрсөлдөөн ширүүн. Тэр ч утгаараа 50 кг-д найдлага тавьж байсан. Д.Отгонжаргал маань итгэл алдаагүй дэлхийд үзүүрлэлээ. Эхний тойрогтоо нас чацуутан Узбекистаны Жасмина Эммиеваг оноогоор илт илүү хожсон. Дараагийн тойрогт хүчтэй өрсөлдөгч Эмила Алинаг ялсан. Хагас шигшээд АНУ-ын Сара Хилдербандад 4:2-оор хожигдож яваад зүүн хөл авч ард нь гараад үргэлжлүүлж хэвтээгээс хоёр оноо авч итгэмээргүй ялалтыг авсан. Харин аваргын төлөөх барилдаанд  олимп, дэлхийн аварга Японы Юүй Сүсакид ялагдав. Ингэснээр Д.Отгонжаргал Монголоос дэлхийгээс хос медаль авсан 20 тамирчны нэг болсон юм. 21 насандаа хоёр ч удаа дэлхийгээс медаль авна гэдэг ховорхон тохиох амжилт, авьяас билээ. Түүнтэй адил амжилт гаргасан залуу тамирчин бол ОУХМ М.Лхагвагэрэл юм.

Шинэхэн заан маань цол дагаж бяр гэдгийг харууллаа. М.Лхагвагэрэл 125 кг-даа  дэлхийн чансаанд дөрөвт бичигдэн хэсгээ толгойлж барилдсан. Үнэмлэхүй жинд таамгийн дагуу хагас шигшээд Гүржийн Гено Петрашивили, Туркийн Таха Акгул, Ираны Амерхоссейн Заре, Монголын Мөнхтөрийн Лхагвагэрэл нар үлдсэн. М.Лхагвагэрэл олимпын мөнгө дэлхийн хоёр удаагийн аварга Генод өнгөрсөн дэлхийн аваргаар хагас шигшээд ялагдсан. Харин энэ жил даагаа нэхэж 6:2-оор яллаа. Харин алтан медалийн төлөө олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Таха Акгулд хэвтээгээс хоёр оноо алдаж ялагдсан. Таха, Гено хоёр бол Монголоор Баянмөнх, Мөнхбат аварга гэсэн үг. 125 кг-ийн ноён оргилууд тэдэнтэй ойрхон өрсөлдөх, бүр ялна гэдэг бол манай хүнд жингийнхний саяхны мөрөөдөл. М.Лхагвагэрэл өнгөрсөн жил 125 кг-д дэлхийгээс медаль авсан анхны тамирчин болсон. Харин энэ жил аваргын төлөө барилдсан түүх бүтээлээ. Түүний хоёр гарын ажиллагаа, хөлөө хамгаалах, хурд гэсэн ур чадварууд илт нэмэгдсэн нь анзаарагдав. Харин хөл авах нарийн техникүүд болон хэвтээ барилдааны хамгаалалтаа сайжруулах шаардлага харагдаж байлаа.  Босоо барилдаанаас хэвтээд шилжихэд оноо авдаг, өрсөлдөгчдөө оноо алдахаа багасгавал дараагийн дэлхийн аварга цаашлаад олимпод горьдлого бий дээ.

 

Цахиур хагалсан залуу тамирчид

 

Эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Б.Хулан мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд "Токио-2020" олимпын хүрэл медальт Б.Болортуяаг дотоодын сорилго тэмцээнд ялж шуугиан тарьсан. Аваргыг давж аварга болдог гэдэг. Дотооддоо олимп, дэлхийн медальтныг ялсанаар дэлхийд хоосонгүй гэсэн найдлага бий болсон. Б.Хулан найдлага алдалгүй дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ батлан харууллаа. Түүнтэй адил өөрийгөө батлан харуулсан тамирчин бол З.Занабазар юм. Тэрбээр эрэгтэйчүүдийн хөнгөн жинд анх удаа ДАШТ-д зодоглоод хүрэл медаль хүртлээ. ДАШТ-ийн сүүлийн өдөр эцсийн найдлагыг тээж залуу мастер Н.Наранхүү дэвжээнд гарсан. Тэрбээр Болгарын Гиорги Вангеловыг ялж хүрэл медаль хүртэв. ДАШТ-ээс анхны медалиа авсан гурван тамирчин маань гурвуул анх удаа дэлхийн дэвжээнд хүч үзсэн билээ. Манай улсын медаль авсан тамирчдаас хамгийн ахмад нь 26 настай байсан нь манай шигшээ багийн ирээдүй гэрэлтэй байгааг илтгэж байна.

 

Оросуудын эзгүйд Америкууд эзэгнэв

 

Олимп, дэлхийд чөлөөт бөхөөр Орос, АНУ-ын шигшээ багууд өрсөлдөж байдаг. Энэ ДАШТ-д Оросын шигшээ баг оролцоогүй гэдгээрээ онцлог байсан. Америкийн эрэгтэй шигшээ баг Белградад 10 жингээс дөрвөн алтан медаль авсан. Мөн дөрвөн мөнгөн медаль хүртэв. Ёстой л оросуудын эзгүйд америкууд эзэгнэлээ. Багийн дүнгээр АНУ-ын ард Иран хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай бичигдэв. Япон улсын эрэгтэй шигшээ баг хоёр алтан медаль авч гуравдугаар байр эзэлсэн. Тэдний ард манай улсын шигшээ баг нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар хоёрхон онооны ард дөрөвт жагсав.

 

Медаль хүртээгүй эмэгтэй Япон тамирчин байхгүй

 

Японы эмэгтэй шигшээ баг “Белград-22” ДАШТ-ээс  зургаан алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. 10 жингээс есөн медаль. Үлдсэн нэг жинд нь улсаа төлөөлж оролцох байсан өнгөрсөн жилийн ДАШТ-ий аварга 18 настай Акира Фүжинами бэртлийн улмаас оролцож чадаагүй. Тэрбээр Ослогийн ДАШТ-д өрсөлдөгчдөө нэг ч оноо алдаагүй. Бэртээгүйсэн бол алтан медаль авах байсан биз. Үндсэндээ Японы охидууд дэлхийн эмэгтэй чөлөөт бөхийг эзэгнэсээр. Япончуудтай өрсөлдөөн үзүүлсэн ганц орон нь АНУ байлаа. Тэд гурван алт,  хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авсан. Мөн Хятадын эмэгтэй шигшээ баг том амжилт гаргасан. Хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравт жагссан. Манай улсын эмэгтэй шигшээ баг дөрөвдүгээр байр эзэлсэн.

 

Барроуз зургаа, Дейк дөрөв дэх алтан медалиа хүртлээ

 

АНУ-ын алдарт бөх Жордан Эрнест Барроуз 79 кг-д алтан медалийн төлөөх барилдаанд 13 насаар дүү Ираны Мохаммад Ашгар Ноходиг 4:2-оор туршлага заан ялсанаар 34 настайдаа дэлхийд зургаа дахиа түрүүлж домгуудын эгнээнд нэгдэв. Тэрбээр зургаа дахь алтан медалиа хүртсэнээр Сергей Белоглазов, Арсен Фазаев, Бувайсар Сайтиев гээд үе үедээ дэлхийд ноёрхсон Оросын агуу бөхчүүдтэй айлсаж байна.

АНУ-ын бөх Кайл Дейк Белградын дэвжээнд 74 кг-д финалд Словакын Таймураз Салказановыг 3:1-ээр ялснаар дөрвөн жил дараалан (201 дэлхийд өнгөлөв. "Kid Dynamite" дэлхийд дөрвөнтээ түрүүлэхдээ хоёр өөр жинд тус бүр хоёр алтан медаль зүүгээд байна.

Нутгийн домогт аварга Жон Смитийн амжилттай айлссан түүний хувьд өнгөрсөн жил Токиогийн олимпын наадамд Беларусийн Магомедхабиб Кадимагомедовт ялагдаж хүрэл медаль хүртсэн. Янк эрд цорын ганц зорилго үлдсэн нь олимпийн алтан медаль юм. мөн олон жил нэг жинд хүчтэй өрсөлдөөн өрнүүлж байсан АНУ-ын шилдэг бөх  Жордан Барроуз, Кайл Дейк, Дэвид Тэйлор нар 24 цагийн дотор гурвуулаа дэлхийд гурван өөр жинд алтан медаль хүртжээ. Тэд нийлээд олимп, дэлхийн 14 алтан медальтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 181 (6913)

 

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

13 цаг 29 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

21 цаг 20 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

21 цаг 20 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

21 цаг 20 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин