Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн  форумыг ирэх онд зохион байгуулна

2022-09-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

МСНЭ-ийн урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй сэтгүүлчид манай улсад хүрэлцэн ирлээ. Хоёр орны сэтгүүлчид хэрхэн хамтран ажиллах талаар хамтарсан мэдээлэл хийлээ. Энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар "Хоёр тал тодорхой асуудлаар санал солилцсон. МСНЭ, БНСУ-ын сэтгүүлчдийн холбоотой 2014 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Найман жил үргэлжилж буй хамтын ажиллагаагаа цаашид нэг шат ахиулах, улам гүнзгийрүүлэх талаар ярилцлаа. БНСУ-ын сэтгүүл зүйн салбараас Монголын сэтгүүлчид туршлага судлах, сэтгүүлч солилцоонд анхаарал хандуулах талаар бид хүсэлтээ илэрхийлсэн. Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг БНСУ-д 2023 онд зохион байгуулна. 25 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг форумд оролцоно. Аравдугаар сард багтааж МСНЭ-ийн төлөөлөл БНСУ-д айлчлахаар болсон" гэсэн юм. Харин Солонгосын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун "Бид 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Өмнөх хоёр удаад дулаан үед ирж байсан. Энэ удаа сэрүүн үе таарлаа. Гэсэн ч монголчуудын сэтгэл урьдын адил дулаан хэвээр байгаад талархаж байна. Хоёр байгууллагын удирдлага уулзаад харилцан хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийж, чухал асуудлуудыг хөндөж ярилцлаа. Олон улсын хамтын ажиллагаа манай сэтгүүлчдийн холбооны таван бодлогын нэг. Тиймээс манай холбооны хувьд харилцан хамтын ажиллагаа нь чухал асуудлуудын нэг мөн. Албан ёсны хэлэлцээрээр дамжуулан МСНЭ-тэй харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр санал солилцлоо. Цар тахлын улмаас хамтын ажиллагаа зогсонги байдалд ороод байсан. Энэ удаагийн айлчлалаар гарсан шийдвэрүүд дээр үндэслэн хамтын ажиллагаагаа сэргээнэ гэж найдаж байна" гэлээ.

Мөн 2022-2023 оны хичээлийн жилд ЭЗҮИС, МСНЭ-тэй хамтран  Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад Бизнесийн удирдлагын магистрын зэрэг, эдийн засгийн мэдлэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаад байна. Суралцах хугацаанд 36 кредит цагийг судлана. Төгсөгчид сонгосон сэдвээр диплом бичиж хамгаална.

Тэтгэлгийн хэмжээ нийт төлбөрийн 75 хувь байх ба 25 хувийг суралцагч бүрэн хариуцах юм. Хичээлийг МУИС, СЭЗИС, ХААИС болон өөрийн сургуулийн эрдмийн цол, зэрэгтэй шилдэг багш нараас баг бүрдүүлж, тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу ордог. Мөн сэтгүүлчдийн мэргэжлийн онцлогт тохируулан хичээлийн цагийн уян хатан нөхцөл, сургалтын  шинэлэг арга барилыг нэвтрүүлсэн тул суралцах үйл явц сонирхолтой. Төгсөгчдөд ажлын хажуугаар өөрийн мэргэжилтэй уялдуулан сэдвийг судлах боломжийг олгодог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 181 (6913)

 

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

13 цаг 29 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

21 цаг 20 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

21 цаг 20 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

21 цаг 20 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин