Уранаа хэрэглэвэл “унтраалга”-тай болно

2022-09-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

Манайх чинь эрчим хүчний хэрэглээнийхээ ихэнх хувийг нүүрс түлж, маш их ус зарцуулдаг дулааны цахилгаан станцуудаас хангадаг. Бас нэлээд хэсгийг нь хоёр хөршөөсөө импортолдог. ОХУ-д гэхэд жилдээ хэдэн арван сая хүртэлх ам.доллар төлдөг. Цахилгаан эрчим хүч худалдан авсаны хөлс шүү дээ.

Эрчим хүчний ийм хараат байдал нь Монгол Улсыг стратегийн маш эмзэг нөхцөл байдалд байлгасаар байна. Ялангуяа цар тахал, дайн дажны улмаас хямарсан геополитикийн нөлөөгөөр байдал улам хүндэрч болзошгүй. Тиймээс “...Энэ өвлийг лаа барьж өнгөрөөх үү” гэдэгтээ тулав.

Харин саяхан Эрчим хүчний шинэхэн сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн VII чуулганд Ерөнхий сайдын хамт оролцсон. Тэр үеэрээ Монгол Улсад цахилгаан эрчим хүч дутагдалтай үед импортын цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар ярьж тохиролцож чаджээ.

Гэхдээ энэ бол өнөөх л хараат байдлын өрөвдөлтэй тал л даа. Манай тог цахилгааны  “унтраалга” Орост байна л гэсэн үг.

Түүнээс гадна дарвал эсвэл дарахгүй бол Үүнээс гадна Дорнын эдийн засгийн VII чуулганы үеэр ОХУ-тай эрчим хүчний хэд хэдэн төслийг эхлүүлэх талаар ярилцсан байна.

Гэвч энэ бас л шийдэл биш. Эрчим хүчний түүхий эдүүдийн үнэ өсөж, эрэлт нь нэмэгдэж буй өнөө цагт ганц найдвартай гаргалгаа бол ураны ашиглалт юм.

“...Мэдэхгүйд эрээн цоохор” гэдэг шиг “...Уран бол аймшиг” гээд бид ойлгочихсон. Фүкүшимагийн цахилгаан станцын сүйрэл энэ тэрийг яриад сүйд болно. Ер нь бол тэр сүйрлээс хойш дэлхий дахин нэг хэсэг цөмийн эрчим хүчнээс татгалзаж байсан. Гэвч одоо дэлхий нийтээр цөмийн эрчим хүч рүү чиглэж байна.

Одоогоор дэлхийн 32 улсад 438 цөмийн цахилгаан станц ажиллаж байна. Эдгээр цөмийн цахилгаан станц дэлхийн эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэдэг. Ингээд зогсохгүй улс орнууд дахиад ч цөмийн реакторууд барьж эхэлжээ. Ердөө саяхны мэдээллээр дэлхий дахинд 56 цөмийн цахилгаан станц шинээр баригдаж байгаа аж. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээр Америк, Франц, Орос, Хятад зэрэг улс тэргүүлдэг байна. Ялангуяа Хятад, Орос улсууд сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчинд онцгой анхаарах болсон. Одоогоор Хятадад 53, Орост 37 цөмийн цахилгаан станц ажиллаж буй. Дахиад ч нэмж барьж байна. Хятад л гэхэд хамгийн олон буюу 17 цөмийн цахилгаан станц, харин Орос дөрвийг барьж байгаа аж. Мөн Герман улс хаахаар төлөвлөж байсан цөмийн цахилгаан станцуудаа үргэлжлүүлэн ажиллуулах гэж байгаа бол Япон  цөмийн станцуудаа дахин нээхээр болсон байна.

Тэгвэл энэхүү цөмийн эрчим хүчний түүхий эд нь уран болдог. Ураны ханш олон улсын зах зээлд өсөж байна. Хамгийн сүүлийн байдлаар нэг фунт буюу 450 орчим грамм ураны ханш 48 ам.долларт хүрчээ. Олон улсын цөмийн ассоциацийн тооцоогоор ураны эрэлт ирэх 20 жилд 160 хувиар өсөх төлөвтэй байна.

Хамгийн гол нь дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цаашлаад өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд цөмийн эх үүсвэрийг барьж байгуулсаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, цөмийн цахилгаан станц нь нүүрстөрөгчийн ялгаруулалтаараа усан цахилгаан станцын дараа орох байгаль орчинд хохирол багатай эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог байна. Мөн нэг кг цэвэр уран нь 1000 тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний эрчим хүч ялгаруулдаг юм байна.

Гэтэл Монголд ураны нөөц байна. Эрдэмтэн судлаачдын тооцоогоор Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т ордог гэсэн мэдээлэл бий. Харин албаныхны мэдээллээр 2020 оны байдлаар Монгол Улсын ураны нөөц 192 мянган тонн гэж тогтоожээ. Энэ нөөц цаашид өсөх боломжтой гэж судлаачид үздэг.

Түүнчлэн Монгол Улс “Алсын хараа 2050” хөтөлбөртөө “...2041-2050 онд ураны нөөцөө ашиглан хамгийн найдвартай, аюулгүй цөмийн станц байгуулна” гэж тусгасан. Үүнтэй холбоотойгоор олон улсын болон төрийн хөрөнгө оруулалттай ураны төслүүд ч хэрэгжиж байна.

Гэвч эдгээр төслүүд бодлогын гэхээсээ хэсэг бүлэг хүний нөлөөгөөр удаашрах хандлагатай байна. Яагаад гэхээр, дээр хэлсэнчлэн  “...Мэдэхгүйд эрээн цоохор” гэдэг шиг “...Уран бол аймшиг” гэсэн буруу ойлголттой холбоотой юм. Хэрвээ тийм бол өдийд уранаа хэрэглээд цөмийн эрчим хүч гаргаад байгаа Орос, Америк, Хятад, Япон, Герман улсууд сөнөж дуусч байгаа биз дээ. Тэгэхээр одоо “...Уран гэж юу вэ. Хор хохирол, ашигтай тал нь юу юм бэ” гэдэг дээр жаахан саатаж ойлгох нь зөв болов уу даа. Хэрвээ бид уранаа ашиглаж чадвал өөрсдөө “унтраалга”-тай болно. Эрчим хүчний хараат байдлаас гарах маш том алхам болно шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 179 (6911)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

4 цаг 0 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

4 цаг 43 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

4 цаг 45 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

4 цаг 47 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

4 цаг 48 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

18 цаг 52 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

18 цаг 52 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

18 цаг 52 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин